Оссендовский хэмээх энэ польш эр чухамхүү үлгэрийн юм шиг адал явдалтай сонин амьдрал туулсан нэгэн. Санкт-Петербургийн Их сургууль төгссөн тэрээр залуу насаа Оросын Сибирь, Алс Дорнодод инженерээр ажиллан өнгөрүүлжээ. Түүний амьдарч асан тэр үе буюу өнгөрсөн зууны 20-иод оны эхээр Орос оронд Октябрийн хувьсгал, иргэний дайн зэрэг олон түүхэн үйл явдал