Дураараа жолооч нарын дуут дохиог хураая
Нийслэлд автомашины тоо хэрээс хэтэрч явган хүн явахад хүндрэлтэй байдаг болов. Зорчигчоо булаацалдсан автобусны жолооч нар дуут дохиогоо хангинуулснаас нярай хүүхдийн тархинд цус харвасан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарч байсан.
Автобус гэлтгүй автомашинууд хүртэл дуртай газраа дохиогоо хангинуулах нь ердийн үзэгдэл болсон. Өөрөөр хэлбэл, замын түгжрэлд бухимдсан, нэгнээ гүйцэж түрүүлэх