Нидерланд улсын нийслэл Амстердам хотод 53 хоногийн турш үргэлжлэх "Гэрлийн Фестивал" болж байна. Олон улсын чадварлаг гэрлийн мэргэжилтнүүд цугларч, Амстердам хотыг гэрлээр чимэглэж байгаа гэнэ. Тус фестивал нь найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Фестивал 2020 оны нэгдүгээр сарын 19-нд өндөрлөх аж. Ингээд гэрлээр наадсан Амстердам хотын шөнийн дүр зургийг хүргэе. Eagle.mn