Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа. Та Женев хотноо зохиогдсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий бага хуралд оролцоод ирлээ.Явсан газрын сониноосоо сонирхуулахгүй юу? -Женев хотноо Олон улсын хөдөлмөрийн байгууллагын чуулган жил бүр болдог. Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 104 дүгээр чуулган зохион байгуулагдаж, уламжлал ёсоор Засгийн газар, эзэд, үйлдвэрчний байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлсэн. Мөн Олон