Жэймс Рикардс бол АНУ-ын эдийн засагч, банк санхүүгийн шинжээч, зөвлөгч юм. Рикардс өнөөгийн олон улсын санхүүгийн системийн талаарх шүүмжээрээ алдаршсан. Түүний бичсэн "Валютын дайн" (2011), "Мөнгөний төгсгөл" (2014) номууд шилдэг борлуулалттай номоор шалгарчээ. Тэрээр үйлчлүүлэгчиддээ ойртон ирж буй санхүүгийн хямрал, долларын ханшын уналт болон алтны үнийн огцом өсөлтийг анхааруулан сануулж