Хурхирах нь Альцгеймерийн өвчний хөгжлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Энэхүү аймшигт өвчин нь тархинд хүчилтөрөгч бага ирснээс болж үүсдэг учир хурхирдаг хүмүүс энэ өвчин тусах эрсдэлд улам их ордог байна. Мөн зүрхний өвчин, тархинд цус хурах өвчинтэй хүмүүс ирээдүйд Альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдэл улам ихэсдгийг Лидсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа баталжээ.