Эрдэмтэд 2032 онд дэлхийтэй мөргөлдөж мэдэх 400 метрийн урттай солир илрүүлсэн байна. “2013 TV135” индекстэй энэхүү бага гараг Крымын одон орон судлалын төвөөс хийсэн зураг авалтад илэрсэн байна. Тэнгэрийн биетийг ОХУ-ын “Ка Дар”, Буриадын “МАСТЕР” одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болон Итали, Британи, Испанийн одон орон судлаачид ч баталсан байна.