“Алтан-өлгийн” оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах журамыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
Алтан-Өлгийн оршуулгын газар нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд Монгол улсын төр, нийгмийн зүтгэлнүүдийг нутаглуулдаг хүндэтгэлийн оршуулгын газар юм.
- No comment
- Categories: Улаанбаатарын сонин (18)