Өгөдэй хаан 1235 онд Их хуралдай зарлаж Өрнө зүгийн улсыг байлдан эзлэх үүргийг Зүчийн хүү Батад даалгасан байна. Бат ханы зөвлөхөөр 1223 онд дорнод Европод цэргийн аялал хийж байсан Сүбээдэй жанжин явсан байна. Мөн дайнд Өгөдэйн ахмад хүү Гүег, Цагаадайн хүү Бүри, Байдир, Тулуйн хүү Мөнх нар оролцжээ. 1236 онд Монголын