Хөрст алтан дэлхийн Хөх Монгол нутаг Хөл ихтэй хотын Хонгил нүхэн мухартЭдүгээ энэ цагт Эмгэн өвгөн хоёр Амь зуухчаа аядан Аж төрөн суув Хар усан ундтай Харанхуй нүхэн нөмөртэй Газрын траншэйнд хоргодож Галын илчинд дулаацаж Гучин жил ажилласны эцэст Арван жил тэнүүчилэв гэнэ Өвгөн хог ухаж Цагаан даваа сахина Эмгэн лааз түүж хотын төв бараадна Өвгөн нэг өдөр Туулын хөвөөнд очоод Тороо усанд тавьж загас шүүрдэж