Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны "Алтай" хотхоны 31 дүгээр байрны цахилгаан шатны хонгиолд хүн унаж нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Хохирогч нь 55 настай эрэгтэй Г бөгөөд "Хас чийп" ХХК-ны цахилгаанчин байжээ. Тэрээр тус хотхоны цахилгаан шатны хонгилд гэрээгээр ажиллаж байсан бөгөөд 12 давхарын цахилгаан шатны хонгилоор унаж нас барсан