Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны 2019-2020 сургуулийн жилийн нээлтийн ёслол 11 дүгээр сарын 11-ний өдөр болов. Нээлтийн ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын спорт хороодын удирдлагууд оролцсон юм. “Алдар” спорт хорооныхон 2018-2019 сургуулийн жилд найман зорилт тавин ажилласнаас 100 хувь биелсэн байна.