ҮТЕГ-ын дарга Т.Батмагнайг ажлаас нь чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Хянан шалгалт дүн шинжилгээний хэлтсээс Үндэсний татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарыг Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулиудыг удаа дараа зөрчсөн болохыг тогтоожээ.
Тиймээс уг хоёр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ тооцох хүсэлтийг ЗГХЭГ-т хүргүүлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ.
НИЙСЛЭЛ
- One comment
- Categories: СКАНДАЛ, Хууль, Эрх зүй (6)