Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу хэмээн ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн эмгэнэлийн дуу ажээ. Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж Гадаад хэргийн яамны анхны сайд бөгөөд хятад, манж, орос хэл