Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоо худагт боллоо. Уламжлал ёсоор болдог уяачдын наадмын хүчит бөхийн барилдаанд 96 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан А.Давааням долоо даван түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын начин