Шатахуун түгээх станцууд АИ-95, АИ-98 шатахуун худалдаалахаа зогсоосон. Энэ асуудалтай холбоотойгоор Ашигт малтмал газрын тосны газраас мэдэгдэл гаргажээ.  Мэдэгдэлд, ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас  АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Тэгвэл манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна.