Азийн 8-р Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. 2-р сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна. Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд