Г.Нандинзаяа шигшээ буудлагад медалийн төлөө өрсөлдөх боллоо
Азийн наадмын 50 метрийн гурван байдлаас буудах эмэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан буудлагад ОУХМ Ч.Нарантуяа 583 оноогоор хоёрдугаар байр эзлэн шигшээ буудлагад шалгарлаа.
Нийт 40 буудагчаас манай ОУХМ Г.Нандинзаяа 575 оноогоор 16, ОУХМ О.Янжинлхам 567 оноогоор 31 байранд тус тус шалгарлаа. 11 багаас манай баг дөрөвдүгээр байрт оржээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Д.Жавхлан
- 3 comments
- Categories: Мэдээлэл, Сайхан мэдээ (9), Спорт (11)