Үндэсний статистикийн хорооноос “Ковид ба эдийн засаг” судалгааны хамгийн сүүлд хийсэн тооцооллыг танилцууллаа. Дэлхий нийтээр халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Манай улсад халдварыг дотооддоо алдаагүй ч хил гаалийн хаалттай байдал, дэлхийн эдийн засгаас шалтгаалсан хямралууд эрчимтэй байна. Тэр дундаас аялал жуулчлалын салбарыг онцолъё. Жуулчлалын идэвхитэй байдаг цаг хугацаа шувтарч байна.