УИХ өнгөрөгч долоо хоногт Өршөөлийн тухай хуулийг баталж, баталсан өдрөөс нь эхлэн хуулийг дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэв. Дэгийн дагуу хаалттай хэлэлцэж баталсан Өршөөлийн тухай хууульд авлига, албан тушаалын гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэрэгтэй нэг адил өршөөлд хамруулахаар болжээ. Үүнээс болоод хуулийн төсөлд анхнаас нь тусгаагүй байсан энэ төрлийн гэмт хэргийг өршөөлд