Абхазын Ерөнхийлөгч Рауль Хажимба бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргажээ. Холбогдох мэдэгдлийг тус улсын Ерөнхий сайд асан Сергей Шамба төрийн тэргүүний зуны ордны өмнө цугласан олонд уншиж сонсгосон байна. “Улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс би Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгавар болгож буйг та бүхэнд мэдэгдэж байна” гэж Хажимба мэдэгдэлдээ дурджээ. Хажимба