Еэвэнгийн нөгөө тал... гэдэг шиг үйл явдал Баянгол дүүргийн зургадугаар хороонд өрнөж байна. Юу гэвэл “Абсалютган констракшн” компани анх тус хорооны 44Б байр 98-дугаар цэцэрлэгийн хооронд 60 автомашины газар доорх гарааш, иж бүрэн тоглоомын талбай барихаар болсон ч цэцэрлэгийн удирдлага, оршин суугчид зөвшөөрөөгүй учраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг