Дональд, Меланиа Трамп нар Цагаан ордноос явлаа

Дөрвөн жил АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар дөнгөж сая Цагаан ордноос нисдэг тэргээр явлаа. Тэд Флорида дахь гэр лүүгээ нисэж байгаа юм. Трамп Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ өмнө нь  мэдэгдсэн. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Жо Байдены тангараг өргөх ёслол Капитолийн ордонд Вашингтоны цагаар 10:00 цагаас /Улаанбаатарын цагаар 21-ний 02:00 цагт/ эхлэх юм.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих