ХЯТАД УЛС ХЭРХЭН ЯДУУРЛААС АНГИЖИРСАН БЭ

Screenshot_7

Хятад орныг танин мэдэх, Монгол улстай холбогдох Өвөр монголын соёлын өдрүүдийн цахим арга хэмжээний виртуал үзэсгэлэнгээр гэрээсээ зочилж, мэдлэгээ арвижуулаарай. Нэгдүгээр хэсэг буюу Сайн сайхан амьдралын эрэлд” Хятадын ядуурлаас ангижруулсан амжилтын тухай гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочилсноор та дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улс хэрхэн ядууралтай тэмцэж, үр дүнд хүрсэн талаар мэдээ мэдээллийг олж авна.

Screenshot_4

2020 онд ядуурлаас ангижрах даалгаврыг хэрэгжүүлсний дараа Хятад орон ойролцоогоор 100 сая хүн амыг ядуурлаас ангижруулж, бүхэлдээ анх удаа үнэмлэхүй ядуурлыг арилгасан байна. Хятадад 100 сая хүн ядуурлаас ангижирч, НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн төлөвлөсөн хугацаанаас 10 жилийн өмнө ядуурлыг бууруулах зорилтод хүржээ.  2013-2019 онд ядуурлаас хасагдсан хүний тоо 7 жил дараалан жил бүр 10 сая давж, ядуу хүмүүсийн тоо 2012 оны эцэст 98.99 сая байснаас 2019 оны эцэст 5.51 сая болж буурчээ.

Дэлхийн хамгийн их хүн амтай, хөгжиж буй орны хувьд Хятад улс хэдэн арван жилийн турш ядуурлын эсрэг хэрэгжүүлж байгаа тэмцлээс ийнхүү гайхам амжилтад хүрсэн байна. Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад байгаа бүх ядуу хүмүүсийг ядуурлаас ангижруулах нь хамгийн их анхаарч, хамгийн их хүч зарцуулах зүйл хэмээж “дундаж чинээлэг нийгмийг төгс цогцлоон байгуулах замд нэгийг ч хоцроож болохгүй” байхыг шаарджээ.

Screenshot_5

Найман жилийн өмнө хятад улс ядуурлыг оновчтой бууруулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхэлсэн бөгөөд 5 жилийн өмнө ядуурлыг бууруулах ажлыг тасралтгүй түргэсгэсэн байна. Ингэхдээ

»Нүүлгэн шилжүүлэх

»Аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах

»Цахим худалдаагаар ядуурлыг бууруулах

»Хэрэглээгээр ядуурлыг бууруулах зэрэгт төрийн бодлогыг тусгасан төдийгүй ард түмний сэтгэл зүйл, оюун ухаанд нөлөөлөх арга хэмжээнүүдийг авч байжээ.

Screenshot_8

Өнөөгийн байдлаар дэлхийд 800 гаруй хүн ядуу амьдарч, ядууралтай тэмцэж байна. Хятадын ядуурлыг бууруулсан үйл явц, хэрэгжүүлсэн ажлууд дэлхийн ядуурлын эсрэг үйл ажиллагаанд тус нэмэр болж, ядууралтай тэмцэж  буй улс гүрнүүдэд сургамж, үлгэр дууриалал болоосой гэсэн үүднээс ядуурлаас ангижирсан туршлагаа ийнхүү хуваалцаж виртуал үзэсгэлэнг олон нийтэд хүргэж байгаа аж. Тэрбээр хүн төрөлхтний хамтын үйл хэргийг бий болгож, сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахын тулд бүхий л улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Сайн сайхан амьдралын эрэлд гэрэл зургийн үзэсгэлэнд доорх линкээр зочлоорой

https://720yun.com/t/d3vkc9iy0qm?scene_id=62101261



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих