УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хяналтын шатны шүүх хурал өнөөдөр болно

16100666455ff7aad505f31

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга асан Б.Нямдаваа нарын найман хүний хяналтын шатны шүүх хуралдаан өнөөдөр Улсын дээд шүүхэд болно. Тодруулбал, анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хэвээр үлдээсэн тул тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэх юм.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих