УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж буй билээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаа баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч Х.Булгантуяа уг тогтоолтой танилцахгүй нэлээд удаж байж гарын үсэг зурсан аж. Тэгвэл […]
“ТЭЦ-4″-д гарсан гэмтлээс үүдэлтэй цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд Т.Доржхандын эсрэг сэтгэгдлүүд цахим орчинд нийтлэгдэж эхэлсэн юм. Үүнд Шадар сайд Т.Доржханд тайлбар хийж ”Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ. Дэлхийн дайнууд 100 жил эрчим хүч дээр үүссэн. Өнөөдөр улам бүр […]
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өнөөдөр /2026-01-20/ Ц.Хуланг дуудаж, удаа дараа үндэслэлгүй, нийгмийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээсэн асуудлаар сануулга өгсөн байна. Ц.Хулан нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд олон нийтэд хандаж “Өршөөл уучлал бус, Улс төрийн ойлголцол хүсэж, хэрэг дахин дахин хянуулж, гэм буруу хүлээлгүй гарч ирсэн” хэмээсэн. Угтаа Ц.Хулан нь […]
Европын сансрын агентлагийн (ESA) инженер Михаэла Бентаус Америкийн “Blue оrigin” компанийн зохион байгуулсан, богино хугацааны сансрын нислэгийн багийн нэг гишүүнээр сонгогдсон нь энэ салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ. Өнгөрсөн бямба гарагт буюу арванхоёрдугаар сарын 20-нд “New shepard” сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд 11 минут ниссэн тэрбээр 2018 онд унадаг дугуйтай осолд орсноос хойш тэргэнцэртэй […]
Корнеллийн их сургуульд суралцаж байсан оюутан 22 настай Э.Билгүүн нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгагджээ. АНУ-ын тангарагтны шүүх долоо хоног хуралдсаны дараа арваннэгдүгээр сарын 24-нд Б.Энхбаярыг бүх зүйл ангид гэм буруутай гэж дүгнэсэн гэж Томпкинс каунтигийн прокурор Мэттью Ван Хоутен мэдээллээ. “The Sun” сонин Э. Билгүүний суралцаж байсан ангийг баталгаажуулж чадаагүйгээс гадна Корнеллийн оюутнуудын албан ёсны цахим бүртгэлд мэдээлэл […]
Б.Идэр-Од “Баялагийн хулгайч ах нар сенсациа хов живээр дардаг байснаа болиод бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож дардаг болоод удаж байгаа. Үеийнхнээ чадахгүй, дандаа залуусыг түүж туг тахидаг болсон” хэмээв. Түүний хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, ЭЦА-аас койн гаргаж зах зээлээс нийтдээ 24 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, улмаар 12 тэрбумын өртөг бүхий койныг […]
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, энэ дагуу түүнийг чөлөөлж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэгвэл түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульч Б.Гүнбилэг нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэ тухайгаа “УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮДЭД Нэг юм хэлмээр санагдаад олон хонож байна. […]
Робот кодчлолын дэлхийн аваргын тэмцээнд 61 улсын 1000 орчим шилдэг багийн 20,000 хүүхэд өрсөлдлөө. Монгол Улсаас Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн багш тамирчид дэлгэцгүй кодчилол, робот кодчилол, дрон кодчилол төрөлд эх орноо төлөөлөн оролоцож, дараах амжилтыг гаргалаа. Монголын Стем Боловсролын Академийн Б.Батцэцэг багштай багаас сурагч Х.Ээлэн, М.Хангэрэл нар Дэлгэцгүй- Кодчилол […]
“Монгол адууны диваажин” НҮТББ-ын тэргүүн, ”Empathy education” хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрах Энх тайвны соёлыг сурталчлагч гэдгээр олон улсад таниагдсан нэгэн. Тэгвэл дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг “Associated Press (AP)” монгол залууг онцолжээ. Доктор Жэйн Гудоллын “Энэрэл, хайр, байгаль хамгаалах” уриаг Монголд үргэлжлүүлж яваа Монголын эрхэм хүн бол Наранбадрах Батхүү юм. Тэрээр “Mongolia is Horse Heaven Movement” буюу “Монгол […]
Цахим спортын “The MongolZ CS2″ багийн тоглогч Senzu багаа орхиж буйгаа мэдэгджээ. Дэлхий дахинаа сая сая шүтэн бишрэгчтэй болсон тус багийн үндсэн тоглогчдын нэг Senzu энэ тухайгаа “Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Энэ бол гэнэт гаргасан шийдвэр биш. Гэхдээ яг л өөрийн гэрээ орхиж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Бид хамтдаа маш олон дурсамж бүтээсэн. […]
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Гантулгын Чинзоригийг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Мягмардоржийн Тэнгисийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдох шүүх хурал болж өнгөрлөө. Холимог тулаанч Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн […]
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж буй. Түүнд холбогдох хэргийн цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг нь прокурорын хяналтад шилжүүлсэн аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрынхнаас тодруулахад дараах хариултыг өглөө. Тэд “Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас […]
Монгол модель О.Ариунзул дэлхийн нэр хүндтэй брэнд болох “BVLGARI” брэндийн үнэт эдлэлийн сурталчилгаанд оролцжээ. Тэрбээр өмнө нь “Luis Vuitton” брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан бол энэ удаа ийнхүү бас нэгэн дэлхийн алдарт үнэт эдлэлийн брэндийн сурталчилгаанд тоглосон байна.
“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай 144 км/цагийн хурдтай явж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн юм. Цагдаагийн байгууллагаас түүний жолооны эрхийг 6 сараар хасч, 50.000 төгрөгийн торгууль ногдуулсныг мэдээлсэн. Тэгвэл Л.Гүндалай “Би машин бариад явж л байгаа. Худал мэдээ тараахаа зогсооно уу” гэжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зогсолтгүй үргэлжилсэн борооны улмаас үерийн гамшиг бий болоод байгаа юм. Синхуа агентлагийн мэдээлснээр үерийн улмаас 30 хүн амиа алдаж, 80 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Бээжин хотын төвөөс зүүн хойд зүгт оршдог Миюун дүүрэгт хамгийн олон хүн үерийн улмаас амь үрэгдсэн бол мөн хойд хэсгийн Хуайроу, баруун өмнөд […]
Эхнэрээ зоддог Г.Ган-Очирыг интерполоор эрэн сурвалжилж байна
Эхнэрээ зоддог Г.Ган-Очир улс төрийн болон гэр бүлийн хүчирхийллийн асар ноцтой дуулианы эзэн. Анх саун буудал ажиллуулж, охид, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулдаг байсан гэх. Улмаар АН-ын дарга С.Эрдэнийн цүнх баригчаар ажиллаж байсан. Сонгуулийн хар хайрцагны хэргээр ч шалгагдсан дуулиантай этгээд. Гэр бүлийн хүчирхийлэл буюу авааль гэргийгээ удаа дараа зодохоос гадна охид, эмэгтэйчүүдийн биеийг […]
Диддиг хамгийн ноцтой хэргүүдэд буруугүй гэж үзжээ
Шон “Дидди” Комбсын шүүх хурал тавдугаар сарын 5-наас эхэлж, өчигдөр /2025.07.02/ эцсийн шийдвэрээ гаргалаа. 12 шүүгчийн бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх түүний ихэнх хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, түүнийг бусдын биеийг үнэлүүлэхээр муж хооронд тээвэрлэсэн гэх хүндэвтэр гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна. Харин гэмт бүлэглэл зохион байгуулсан, бэлгийн наймаа хийсэн гэх хамгийн ноцтой, хүнд гэмт хэргүүдэд буруугүй […]
Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи гэж хэн бэ?
Аятолла Али Хаменеи бол Ираны дээд удирдагч бөгөөд 1989 оноос хойш тус улсын оюун санааны болон улс төрийн удирдагч болжээ. Өдгөө 84 настай аятолла Али Хаменеи Исламын бүгд найрамдах Иран улсыг удирдаж, тус улсын дотоод, гадаад бодлого, тэр дундаа цөмийн хөтөлбөрийг тодорхойлдог бөгөөд Тегераны барууны эсрэг чиг хандлагын бэлгэ тэмдэг юм. Энэ нь түүнийг Израиль, […]
Ослоос амь гарсан хүн: Нүдээ нээгээд өөрийгөө амьд байна гэдгээ ухаарсан
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Ахмедабад хотод “Air India” компанийн Boeing-787 Dreamliner онгоц осолдож зорчиж явсан 242 хүнээс цор ганц хүн л амь гарсан. Амь гарсан хүн нь Энэтхэг гаралтай Их Британийн иргэн Вишвашкумар Рамеш. Тэрбээр эмнэлгийн ор дээрээс ослын талаар ярьжээ. Тэр “Онгоц хөөрснөөс 30 секунд өнгөрөхөд чанга дуу чимээ гарч, дараа нь онгоц осолдсон. […]
TikTok дээр хамгийн их дагагчтай Khaby Lame яагаад АНУ-д баривчлагдсан бэ
TikTok дээр хамгийн их дагагчтай Сенегаль гаралтай Итали иргэн Сэринге Хабане Лам буюу Khaby Lame-ыг АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) баривчилсан юм. “ICE”-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “USA Today” сайтад мэдээлэл өгөхдээ Сэринге өнгөрсөн баасан гарагт /2025.06.06/ Лас Вегас дахь Харри Рейд олон улсын нисэх онгоцны буудалд баривчлагдсан гэж хэлжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд АНУ-д […]