Улаанбаатарын сонин (18)

  • Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан

    Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй. Энэхүү зуухыг хэрхэн авсан нь тодорхой бус байв. Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ”Нийслэлийн Засаг даргын захирамжаар Агаарын чанарыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг […]

  • Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх […]

  • Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 86.4 хувьтай байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар […]

  • Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх хүнд даацын автомашины зориулалттай зам, гүүрийг ₮64 тэрбумаар барина

    Энэ онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 километр авто зам барина гэж өнгөрсөн онд мэдээлж байв. Тус шинэ замыг Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөр барихаар төсөвлөжээ. Тодруулбал Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто зам, гүүрийг хоёр жилийн хугацаанд буюу 2026-2028 онд барих бөгөөд нийт төсөвт өртөг 64.9 тэрбум төгрөг байна. Үүнээс энэ онд 15.4 […]

  • Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ

    Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ривер гарден (хойд) зогсоолыг шинээр нэмлээ. Тус зогсоолд Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден–МУБИС-Ард кино театр”, Ч:84 “Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат” чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм.  Дээрх замналын өөрчлөлтийг энэ […]

  • Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна

    Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах юм. Тохижилтын ажлыг Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартай […]

  • Орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ таван сая төгрөг байна

    Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн сарын орон сууцын үнийн индексийг танилцууллаа. 2025 оны арванхоёрдугаар сард эл үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ, хуучин орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ таван сая төгрөг байгаа бөгөөд төвийн зургаан дүүргээс Сүхбаатарт хамгийн өндөр буюу зургаа, Сонгинохайрханд хамгийн бага буюу 3.2 сая […]

  • Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

    Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд […]

  • Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

    Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Яармагаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7.5-46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх юм. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд […]

  • “Nvidia” хамгийн анхны таван их наяд ам.долларын үнэлгээтэй хиймэл оюуны компани боллоо

    АНУ-ын Калифорни мужийн Санта-Клара хотод төвтэй, хиймэл оюуны чип үйлдвэрлэлээрээалдартай “Nvidia” дэлхийн хамгийн анхны таван их наяд ам.долларын үнэлгээтэй компани болж, хоёр жилийн өмнөх үзүүлэлтээтав дахин нугалсан байна. “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ, хувьцаа ийнхүү өсөхөд “Open AI”, “Nokia”, “Oracle”, “Eli Lilly” зэрэг компанитай хамтран ажилласан нь ихээхэн нөлөөлснийг санхүүгийн шинжээчид онцолсон. Түүнчлэн хиймэл оюуны салбарт […]

  • Гэр хорооллын айл өрхийн 21.00-09.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлнө

    Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь шөнийн тарифын хөнгөлөлт өглөөний 6 цаг хүртэл байсан бол шинэ журмаар 9 цаг хүртэл сунгасан юм. Тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй айлуудыг хамруулна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган “Нийслэл, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газруудын […]

  • Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно

    Иргэн, ААН, байгууллага шинээр барилга барих, өргөтгөх болон буулгаж шинээр барих зэрэг тохиолдолд албан ёсны баримт бичгийг бүрдүүлдэг. Ингэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн хүсэлтээ нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар ирүүлдэг. Тус хүсэлтийг ганц нийслэлийн Ерөнхий архитектор хянан хэлэлцээд шийдвэрлэхгүй. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдээр бүх стандарт, норм ямар байх ёстой талаар хэлэлцүүлж, тус бүр зөвшөөрсний […]

  • ШТС-уудыг цэнэглэхтэй холбогдуулан АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг хүсжээ

    Сүүлийн арав орчим хоногт Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны доголдол үүсэж, шатахуун авах гэсэн жолооч нар түгжрэл үүсгэж буй юм. ТЦА-аас авсан мэдээллээр сургуулиуд бие даалтын амралтад шилжсэн ч шатахуун дарааллаас үүдэн тэг зогсолт хийхэд хүрсэн аж. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “Шатахуун түгээх станцуудыг цэнэг ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Аюултай […]

  • “Гермес” төвийн нүхэн гарцыг барихдаа их бие буюу туннелийг түлхэж оруулах технологиор гүйцэтгэж байна

    Гуравдугаар нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхдээ их бие буюу туннелийг домкрат ашиглан түлхэж оруулах технологиор барьж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилж цутгасан туннелийн тооцоологдсон ачаалал нь 3,200 тонн жинтэй бөгөөд 500 тоннын даацтай 8 ш домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл ашиглан түлхэж байгаа юм. Ингэхдээ ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, […]

  • Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа

    Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур баганыг босгоод байна. Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн барилгын ажил хийгдэж, суурь, […]

  • Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч […]

  • MDA: Улаанбаатар хотын салхины хурд нэмэгдэж байгаа нь хотын утааг буурахад гол дэмжлэг болжээ

    MDA судалгааны байгууллагаас өчигдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар мэдээлэл гаргалаа. Тус судалгаанд, “2016-2025 оны хооронд Улаанбаатар хотын агаарын бохирдол ерөнхийдөө буурсан нь салхины хурд болон агаарын температураас хамааралтай байна. 1980-2025 онуудын УБ хотын салхи болон температурын датаг шинжлэхэд агаарын бохирдол буурахад эерэг нөлөөлсөн байх боломжтой. 1980 оноос хойш УБ хотын жилийн дундаж температур 106% […]

  • Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина

    Нийслэлийн 2026 оны төсвийг боловсруулахтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ирэх жилүүдэд Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөж буй авто замын трасс дагуу ажиллажээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр барих 3.6 км авто замыг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр […]

  • Улсын дугааргүй машинтай хөдөлгөөнд оролцсон жолооч нарт хариуцлага тооцож байна

    Нийслэл Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг Телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар болон цагдаагийн алба хаагчид хамтран илрүүлж зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцож байна. 2025 оны 09-р сарын 04-06-ны өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 90 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар  25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ. Иймд […]

  • “Автомашингүй өдөр”-өөр томохоон зах худалдааны төвүүд амарна

    Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон […]