Баянзүрх дүүрэг 34 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 9-ний өдрийн 05:31 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-н “Subaru Forester” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Эх сурвалж: ОБЕГ
Иранд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Инфляц өссөн нь үүний үндсэн шалтгаан байв. Уг хөдөлгөөн удалгүй улс төрийн өнгө аястай болж, шашныхан давамгайлсан засаглалыг халахыг шаардах болсон. Эрх баригчид нь хөдөлгөөнийг өөрсдийн дадал болсон хүчирхийллийн аргаар дарах гэж оролдож өнгөрсөн хугацаанд олон ч хүний амь эрсдэв. “Iran international”-ийн мэдээлснээр 36 мянга гаруй […]
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү Х.Болдбаатарт холбогдох, соёлын өвийн эсрэг гэмт хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Х.Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны наймдугаар […]
Монгол улсаа хамгаалж “эр хүн” болно гэлцдэг. Тэгвэл эр цэрэг биш “эрэмдэг” нэгэн болдог болжээ гэхэд хилсдэхгүй нь ээ. Цэрэгт очоод хал цэрэг нарын зодуурын аяыг дааж амьд мэнд ар гэртээ ирнэ гэдэг одоо бараг зол юм уу гэлтэй. Ганц шанаа даахгүй цэрэг гэж юу байсан юм гэхчлэн нийгэм байх ёстой үйлдэл мэтээр хүлээж авсаар олон […]
Монгол Улсад жуулчлах виз авч ирээд хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсан Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан илрүүлэн албадан гаргалаа. Тухайн хүн нь жуулчлах буюу K2 ангиллын, 30 хоногийн хугацаатай цахим виз авч 2024 онд Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн аж. Гэвч түр ирэгчийн визийн хугацааг хэтрүүлэн хууль […]
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан хохироосон нийт 5 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон шүүх рүү шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Тухайлбал Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүний гуяны дотор […]
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй. Энэхүү зуухыг хэрхэн авсан нь тодорхой бус байв. Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ”Нийслэлийн Засаг даргын захирамжаар Агаарын чанарыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг […]
“International IQ” цахим хуудаснаас гаргасан дэлхийн улс орнуудын оюуны чадварын түвшнийг харьцуулсан жагсаалтад манай улс наймдугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Тус жагсаалтыг 2025 онд явуулсан оюуны чадварын сорилын дүнд үндэслэн гаргасан бөгөөд нийт 137 орны иргэдийг хамруулжээ. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд “International IQ” платформоор дамжуулан сорил өгсөн монголчууд дунджаар […]
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал 2020 онд 1.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 3.8 их наяд төгрөг болжээ. Хөрөнгө оруулалтын төслүүд холбогдох хуульд заасан төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй байх, хэрэгжилт удаашрах, улмаар төсөвт өртөг нэмэгдэх зэрэг асуудал гарч байгааг төрийн аудитын дүгнэлт болон иргэний […]
Улсын хэмжээнд 2025 онд Цагдаагийн байгууллага, Татварын албаны эрх бүхий алба хаагчид хамтарч нийт 9.626 аж ахуйн нэгж, 15.224 иргэнийг шалгаж, нийт 11 гэмт хэрэг, 424 зөрчил илрүүлэн, 8.222 ширхэг буюу 10.558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ. Иймд иргэд цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах […]
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Куба улсад газрын тос нийлүүлдэг улс орнуудын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай зарлиг буулгажээ. Цагаан ордны мэдэгдэлд, Куба улсад газрын тос шууд болон шууд бусаар нийлүүлдэг орнуудын бараа бүтээгдэхүүнд импортын нэмэлт татвар ногдуулна гэж онцолсон ч татварын хэмжээг заагаагүй байна. Хэрэв Куба улс эсвэл холбогдох улс орнууд АНУ-ын үндэсний аюулгүй байдал, […]
Украин болон ОХУ-ын албан тушаалтнууд Абу Даби хотноо АНУ-ын зуучлалаар хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Хоёр тал уулзалтын эхний өдөр /2026.02.04/ үр бүтээмжтэй өнгөрсөн гэж Киевийн ахлах хэлэлцэж хэлжээ. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дарга Рустем Умаров “Ажил бодитой, үр бүтээлтэй явагдаж, тодорхой алхмууд болон практик шийдлүүдэд чиглэсэн” гэсэн юм. Дэлхийн II дайнаас […]
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх […]
Cар шинийн баяр угтсан замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулж зохицуулах талаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ. Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөний зохицуулалтын талаар санал солилцож, […]
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:49 цагт дүүргийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 […]
Хоёрдугаар сарын 4-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар видео хурал хийв. Ши Жиньпин Владимир Путин болон ОХУ-ын ард түмэнд хаврын баярын мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран БНХАУ, ОХУ-ын харилцааны шинэ төлөвлөгөөг гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Владимир Путин ОХУ БНХАУ-ын харилцаа цэцэглэн хөгжиж, эрч хүчтэй урагшлах болно гэж хэлээд […]
Японд өнгөрсөн онд сургуулийн сурагчдын дунд түүхэнд байгаагүй олон тооны амиа хорлолт бүртгэгджээ. Японы эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн онд бага болон дунд сургуулийн нийт 532 сурагч амиа егүүтгэсэн байна. Энэ нь 1980 онд ийм статистик явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэхдээ охидын дунд амиа хорло явдал их байгаа аж. Гэхдээ 124 сая хүн […]
Өвчин бол үйлийн үр хэмээн буддын сударт бичжээ. Энэхүү үйлийн үр болсон өвчнөө хүмүүс ялж чадаж байна уу. Өвчин яагаад хүмүүсийг сүүдэр шиг дагадаг юм бэ? Нэг үе хүмүүс өвчнийг би бус эмч эдгээдэг хэмээн эндүүрдэг байсан. Эмч л тариа хийж эм өгч биднийг эмчилж эдгээдэг хэмээн ойлгодог байлаа. Зарим хүнээс “Чи эмнэлэгт хэвтсэн гэсэн, […]
Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол Японы Токио хотын “Рёгокү Кокугикан” ордонд өнгөрсөн амралтын өдөр болсон. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар түүний зодог тайлах ёслолд 330 зочин ирж, олон хүн ирж, сонирхон үзжээ. Сүмогийн түүхэнд 45 түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтын эзэн болсон Хакүхо М.Даваажаргал алтан шаргал өнгийн дээлтэй гарч ирэхэд ордонд цугласан үзэгчид […]
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж буй ч автомашинтайгаа мөсөн дээгүүр зорчиж яваад осолдсон тохиолдол бүртгэгдсээр байна. Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд зургаан удаа мөс цөмөрсөн дуудлага бүртгэжээ. Үүнээс Хөвсгөл аймагт дөрөв, Дархан-Уулд нэг, нийслэлийн Багануур дүүрэгт мөн нэг тохиолдол гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн сард […]