Дэлхийн дахинд (7)

  • Венесуэлд хийсэн ажиллагаа Иранд давтагдах уу

    Иранд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Инфляц өссөн нь үүний үндсэн шалтгаан байв. Уг хөдөлгөөн удалгүй улс төрийн өнгө аястай болж, шашныхан давамгайлсан засаглалыг халахыг шаардах болсон. Эрх баригчид нь хөдөлгөөнийг өөрсдийн дадал болсон хүчирхийллийн аргаар дарах гэж оролдож өнгөрсөн хугацаанд олон ч хүний амь эрсдэв. “Iran international”-ийн мэдээлснээр 36 мянга гаруй […]

  • Трамп Кубад газрын тос нийлүүлдэг орнуудад татвар ногдуулав

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Куба улсад газрын тос нийлүүлдэг улс орнуудын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай зарлиг буулгажээ. Цагаан ордны мэдэгдэлд, Куба улсад газрын тос шууд болон шууд бусаар нийлүүлдэг орнуудын бараа бүтээгдэхүүнд импортын нэмэлт татвар ногдуулна гэж онцолсон ч татварын хэмжээг заагаагүй байна. Хэрэв Куба улс эсвэл холбогдох улс орнууд АНУ-ын үндэсний аюулгүй байдал, […]

  • Украин ОХУ-ын хоёр дахь уулзалтын эхний өдөр үр бүтээмжтэй өнгөрлөө гэжээ

    Украин болон ОХУ-ын албан тушаалтнууд Абу Даби хотноо АНУ-ын зуучлалаар хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Хоёр тал уулзалтын эхний өдөр /2026.02.04/ үр бүтээмжтэй өнгөрсөн гэж Киевийн ахлах хэлэлцэж хэлжээ. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дарга Рустем Умаров “Ажил бодитой, үр бүтээлтэй явагдаж, тодорхой алхмууд болон практик шийдлүүдэд чиглэсэн” гэсэн юм. Дэлхийн II дайнаас […]

  • Ши Жиньпин, В.Путин нар видео хурал хийв

    Хоёрдугаар сарын 4-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар видео хурал хийв. Ши Жиньпин Владимир Путин болон ОХУ-ын ард түмэнд хаврын баярын мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран БНХАУ, ОХУ-ын харилцааны шинэ төлөвлөгөөг гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Владимир Путин ОХУ БНХАУ-ын харилцаа цэцэглэн хөгжиж, эрч хүчтэй урагшлах болно гэж хэлээд […]

  • Японд сурагчдын дунд амиа хорлолт дээд хэмжээнд хүрчээ

    Японд өнгөрсөн онд сургуулийн сурагчдын дунд түүхэнд байгаагүй олон тооны амиа хорлолт бүртгэгджээ. Японы эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн онд бага болон дунд сургуулийн нийт 532 сурагч амиа егүүтгэсэн байна. Энэ нь 1980 онд ийм статистик явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэхдээ охидын дунд амиа хорло явдал их байгаа аж. Гэхдээ 124 сая хүн […]

  • Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ

    Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Засгийн газраас мэдэгдэв. Засгийн газар хамгийн их хохирол амссан Аомори мужийн оршин суугчдад тусламж үзүүлэхээр цэргүүдийг дайчилж байна. Тодруулбал Аомори хотод 72 инч цас орсон нь бараг 40 жилийн хамгийн […]

  • Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ

    Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр бүлийнхний байгуулсан гэмт бүлэглэлийн гишүүд бөгөөд Хятадын 14 иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж Шэнжэн хотын шүүх мэдээлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус шүүхээс “санаатайгаар хүний амийг хөнөөсөн, санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан, хууль бусаар бусдын эрх […]

  • Оросын халдлагаар Украины 12 уурхайчин амиа алджээ

    ОХУ Украины зүүн хэсэгт нисгэгчгүй онгоцоор довтолсны улмаас 12 уурхайчин амиа алдсаныг тус улсын хамгийн том хувийн эрчим хүчний компани мэдээллээ. Тодруулбал ээлжийн ажлаа дуусгасан ажилчдыг тээвэрлэж явсан автобус цохилтод өртөж, 12 хүн амиа алдсан бөгөөд 15 хүн шархадсан гэв. Энэ халдлагын өмнөхөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленський дайныг зогсоох асуудлаар ОХУ, АНУ-тай гурван талын уулзалт […]

  • Гренланд: “Хөлдүү хязгаар нутаг”-аас геополитикийн талбар хүртэл

    Сүүлийн үед Гренландад хяналтаа тогтоохыг эрмэлзэж байгаагаа АНУ ил тод мэдэгдэх болов. Энэ бол Арктикийн бүс нутагт өргөжин тэлж буй Орос, Хятадын нөлөөнөөс АНУ өөрийгөө болон Европын холбоотнуудаа хамгаалах цорын ганц арга мөн гэдгийг Ерөнхийлөгч Д.Трамп түншүүддээ итгүүлэн үнэмшүүлэхийг эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ тэрбээр Гренландыг авахын тулд хүч хэрэглэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд уг асуудлаар нэн […]

  • АНУ-ын нутаг дэвсгэрийн тал хэсгийг цас, мөс “нөмрөв”

    АНУ-ын Охайогийн хөндийн өмнөд хэсгээс Нью Энгланд муж хүртэлх нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсны улмаас 11 мянган нислэг цуцлагдаж, нэг сая орчим өрх цахилгаан, дулаангүй болжээ. Энэхүү бүс нутагт 118 сая хүн амьдардаг бөгөөд тээврийн хөдөлгөөн түр хугацаанд саатахыг тус улсын Үндэсний цаг уурын албанаас анхааруулав. Өнгөрсөн баасан гаргаас эрчээ авсан эл цасан шуурганы […]

  • Америкийн флот Иранд ойртон ирж байна

    ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 28 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн цэргийн томоохон хүч Иран руу дөхөн ирж яваа гэж мэдэгдээд, тус улсын эрх баригчид хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Айова муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа Трамп Ираны асуудлыг хөндөж, АНУ 2025 оны зургаадугаар сард “тус улсын цөмийн чадамжийг устгасан” гэдгийг давтан хэллээ. Тэрбээр Фордо, Натанз, […]

  • Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ

    Палестины ХАМАС бүлэглэл Израил руу довтолсноос хойш хоёр жил гаруйн дараа тус бүлэглэлд барьцаалагдсан амьд байгаа бүх хүмүүсийг болон нас барсан хүмүүсийн цогцсуудыг Израилын талд хүлээлгэн өгөх ажиллагаа бүрэн дуусжээ. Хамгийн сүүлд 24 настай цагдаагийн албан хаагч Ран Гвилигийн цогцсыг хүлээлгэн өгсөн тухай Израилын Батлан хамгаалах арми өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС […]

  • В.Зеленский: Аюулгүй байдлын баталгааг Д.Трамптай тохиролцсон

    АНУ-ын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаар Ерөнхийлөгч Д.Трамптай тохиролцоонд хүрч чадлаа хэмээн Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Д.Трамптай уулзсаныхаа дараа тэрбээр өчигдөр энэ мэдэгдлийг хийсэн байна. В.Зеленский хэлэхдээ, аюулгүй байдлын баталгааны талаарх сэдвийг “хаасан”, одоо талууд гарын үсгээ зураад, парламентууд руу илгээх ёстой гэжээ. Тэрбээр […]

  • Арааны шүлсийг нь асгаруулсан арал

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын арлыг Вашингтоны мэдэлд авах оролдлогоо зогсоохгүй байгаагаар барахгүй түүн дээр Америкийн талбааг хатгасан зургийг мягмар гарагт нийгмийн сүлжээндээ байрлуулжээ. Тэр зураг дээр Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын хамт өөрөө зогсож байх бөгөөд хажууд нь “АНУ-ын газар нутаг Гренланд. 2026 онд нэгдсэн” гэсэн бичиг […]

  • Монгол Улсыг гишүүнээр урьсан Трампын Энх тайвны зөвлөлд аль улс нэгдэхээ мэдэгдсэн бэ

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл гэх зүйлийг үүсгэсэн. Тус зөвлөлд элсэх урилгыг хэд хэдэн орны удирдагч руу явуулжээ. Дипломатуудын үзэж буйгаар энэхүү зөвлөл НҮБ-ын үйл ажиллагаанд хор хөнөөлтэй байж магадгүй. Монгол Улсыг тус зөвлөлд нэгдэхийг урьсан байгаа юм. Вашингтоны зарим түүхэн холбоотнууд уг урилгад болгоомжтой хариу […]

  • Европ Гринландын талд зогсож, Трампын сүрдүүлгийн эсрэг хариу арга хэмжээ авна

    Европын холбооны элчин сайд нар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг ятган сэнхрүүлж, гишүүн орнуудад нь татвар ногдуулах шийдвэрээ татахыг уриалах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрсэн. Хэрэв татвар ногдуулах шийдвэр хэрэгжиж эхэлбэл хамтран хариу арга хэмжээ авахад бэлэн гэдгээ тэд илэрхийлжээ. Трамп бямба гарагт /2026.01.17/ мэдэгдэл хийхдээ, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Дани, Швед, Франц, Герман, Нидерланд, Финланд […]

  • Гринландыг цэргийн хүчээр авах сонголтыг хадгалж байгаа гэж АНУ мэдэгдэв

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт /2026.01.07/ хэлэхдээ ирэх долоо хоногт Данийн эрх баригчидтай уулзана гэжээ. Гэхдээ Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг авах гэсэн зорилгоосоо буцаж байгааг илтгэсэн ямар нэгэн зүйл хэлээгүй нь Европын холбоотнуудыг сандаргав.Рубио хэлэхдээ, Трамп өөрийн зорилгоо цэргийн хүчээр биелүүлэх сонголт хийх боломжоо хадгалж байгаа гэжээ. Гэхдээ аливаа зүйлийг яриа […]

  • Мадуро өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ

    НЬЮ-ЙОРК, 2026 оны нэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гарагт болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ. “Би гэм буруугүй. Би шударга хүн, өөрийгөө одоо ч улс орныхоо ерөнхийлөгч гэж үзэж байна” […]

  • Хойд Солонгосын хакерууд крипто хулгайгаараа дэлхийд тэргүүлэв

    Хойд Солонгостой холбоотой хакерын бүлгүүд 2025 онд хэн бүхнээс илүү их криптовалют хулгайлсныг шинэ судалгаагаар тогтоожээ. Тэдний хулгайлсан нийт криптовалют хоёр тэрбум гаруй ам.доллартай тэнцэнэ. Мөн энэ нь өмнөх оноос 51 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг дэлхийн блокчэйн аналитикийн компани “Chainalysis” мэдээллээ. Харин дэлхийн хэмжээнд энэ онд крипто хулгайн хэмжээ 3.4 тэрбум ам.доллар хүрчээ. Тэгэхээр Хойд […]

  • АНУ бүрэн эрхт улсын эсрэг зэвсэг хэрэглэж, улсын ерөнхийлөгчид халдсаныг эрс хатуу буруушааж байна гэжээ

    БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам мэдээлэл хийв. Энэ үеэр “АНУ Венесуэлд цэргийн цохилт өгсөн. Трамп “Truth Social” сүлжээндээ нийтлэл оруулж, АНУ Венесуэл болон тус улсын удирдагч Мадурогийн эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаа амжилттай явуулсан, Мадуро болон түүний гэргийг баривчилж, Венесуэлийн хилээр гаргасан гэж мэдэгдсэн. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн асуултад Хятадын Гадаад харилцааны […]