АН-ын бүлэгт Монголбанкны ерөнхийлөгч асуугдав
УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид хуралдаж байна. Бүлгээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонсож байгаа аж. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны хүмүүс мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулт өгчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн хоёрдугаар сард инфляци өсч улсын хэмжээнд 9.6 хувьтай гарсан. […]
ЗГ: Хөгжлийн банкны эрхлэх ажил, үйлчилгээний хүрээг ЭКСИМ банкны шаардлагад нийцүүлж өргөжүүлнэ
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Хөгжлийн банкны эрх зүйн байдал, зорилт, зарчим, үйл ажиллагааны чиглэлийг бусад улсуудын Хөгжлийн банкны сайн жишигт тулгуурлан боловсруулжээ. Хөгжлийн банкны эрхлэх ажил, үйлчилгээний хүрээг ЭКСИМ банкны шаардлагад нийцүүлэн өргөжүүлэхээр тусгажээ.
Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
Монгол улс, Улаанбаатар хот – (2025.02.18) “Голомт Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00/01 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 (нэг зуу) төгрөг буюу нийт 80,865,730,600 (наян тэрбум найман зуун жаран таван сая долоон зуун гучин мянга зургаан зуу) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд […]
Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа
Голомт банкны кредит картын харилцагчид 2024.02.28-ны өдрийг дуустал томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр болон SocialPay аппликэйшн ашиглан кредит картаараа төлбөр тооцоо хийгээд урамшуулалд хамрагдаарай. Өөрөөр хэлбэл, сонгогдсон байгууллагуудаас таны кредит картаар хийсэн 500,000₮-ийн гүйлгээ тутамд 1 сугалаа олгоно. Урамшууллын хугацаанд үүссэн нийт сугалаанаас 1 азтаныг тодруулж, Iphone 16 Pro Max гар утсыг […]
Голомт банк IFR Asia Awards 2024 – “Frontier Markets Deal” шагналын эзэн боллоо
Голомт банкны олон улсын зах зээлд гаргасан 300 сая ам.долларын бонд IFR Asia Awards 2024-ын оны шилдгүүдийн нэгээр тодорч, “Frontier Markets Deal”-ээр өргөмжлөгдлөө. Энэхүү шагналыг “International Financing Review Asia” сэтгүүлээс жил бүр Азийн бүс нутагт амжилттай хэрэгжсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлцлүүдэд олгодог бөгөөд Голомт банк ийнхүү олон улсын томоохон банкнуудтай эн зэрэгцлээ. Тодруулбал тус сэтгүүлээс Голомт банкны олон […]
SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү?
Голомт банкны SocialPay аппликэйшн хүүхэд, залуучуудын дунд спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлд анхаарал хандуулан дэмжин ажилласаар ирсэн. Энэ хүрээнд Голомт банк 2024, 2025 онд Premier Sports телевизийн NBA улирлын тоглолтын шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаа хэрэгжүүлж буй шинэ урамшууллаараа сагсан бөмбөгийн спортыг мөн дэмжин ажиллахаар боллоо. Анх 2017 онд олон нийтэд […]
Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа
Голомт банк Сингапур улсын “Saison Investment Management Private Limited” буюу SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацаат ногоон зээлийн санхүүжилтийг хоёр дахь удаагаа амжилттай татан төвлөрүүллээ. Тус ногоон зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхэд зориулахаас гадна Монгол Улсын Ногоон Таксономын дагуу сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга гэх мэт олон төрлийн ногоон зээлийн санаачилгыг […]
“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага: Банк санхүү, […]
Голомт банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-т тэргүүллээ
Санхүүгийн боловсрол, хуримтлалын давуу талыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсад 2012 оноос арилжааны банкнууд, Монголбанк, Монголын банкны холбоо болон ХБНГУ-ын Шпаркассе сан нар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Ингэхдээ жил бүрийн 10.01-10.31-ний хооронд буюу 1 сарын хугацаанд арилжааны банкнуудаас санхүүгийн боловсрол, хуримтлалыг олон нийтэд хамгийн сайн таниулсан, […]
Голомт банк кибер аюулгүй байдлын салбарын “СontrolCase” олон улсын чуулга уулзалтад оролцлоо
АНЭУ-ын Дубай хотод 2025 оны 1-р сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Мэдлэг хуваалцах” уриатай “ControlCase” олон улсын чуулга уулзалтад Голомт банк оролцлоо. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд кибер аюулгүй байдлын салбарын шилдэг мэргэжилтнүүд, шинжээчид хуран чуулж, мэдээллийн аюулгүй байдлын стандартууд, түүний шаардлагууд болон технологийн шийдлүүдийг танилцуулсан юм. Чуулга уулзалтын хүрээнд […]
Голомт банк 2024 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа хүргэж байна
Монголбанкны стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр санхүүгийн тайлангаа нэгтгэн олон нийтэд мэдээлдэг. Энэ хүрээнд Голомт банк 2024 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа бэлтгэн хүргэж байна. 2024 оны 4-р улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад: Нийт актив 34.4%-аар өсөж 15.4 их наяд төгрөгт хүрлээ. Нийт өөрийн хөрөнгө 34.1%-аар өсөж 1.3 их наяд […]
Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа
Голомт банкнаас 2024.10.01-2024.12.31-ний хооронд “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг амжилттай хэрэгжүүлж дууссан. Харин тус аяны азтануудыг 2025.01.14-ний өдөр Golomt Bank болон Gogo.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан билээ. Энэ удаа давхардаагүй тоогоор нийт 130 мянга орчим харилцагч өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйд зориулан хуримтлалдаа хөрөнгө оруулж, аянд хамрагдсанаас хамгийн аз одтой 10 харилцагч хосоороо Cruise аялалд гарах эрхээ хүлээн авлаа. […]
Голомт банк 1-р сарын 2-ны өдөр ногоон, нийгмийн чиглэлийн бондыг Люксембургийн хөрөнгийн бирж дээр гаргаж, 50 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ. Тус үйл явдал нь Люксембургийн хөрөнгийн биржид Монгол Улсын санхүүгийн зах зээлээс гарсан анхны бонд бөгөөд корпорейт бондуудаас дэлхийн зах зээлд гаргаж буй хамгийн хямд хүүтэй бонд гэдгээр онцлог юм. Анх 2022 онд […]
З.Нарантуяа: Хөгжлийн банкийг дампууруулахад Засгийн газар, УИХ, төр өөрөө гол нөлөө үзүүлж ирсэн
Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа мэдээлэл өглөө. Тэрээр ”Хөгжлийн банкны газар хэлтсүүд бүрд улс төрийн олон фракцуудын төлөөлөл томилогддог түүх байсан. Хоорондоо тус тусдаа бие даасан газар мэт харьцдаг байсан ч үе бий. Одоо энэ хамт олон нэг зорилгынхоо төлөө нэгдээд явья гэж байгаа. Ямар ч юманд хууль […]
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа
Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй 50 сая ам.долларын ногоон болон нийгмийн чиглэлийн бондыг 2025 оны 01 сарын 02-ний өдөр гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татлаа. Голомт банкны гаргаж буй энэхүү бонд нь Монгол Улсын корпорейт бондуудаас дэлхийн зах зээлд гаргаж буй хамгийн хямд хүүтэй бонд гэдгээрээ […]
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ
Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг амжуулах ёстой. Түргэн шаламгай байж, бөмбөгөө дээш шидэн, газар унагалгүй барьж авах эрдмийг жонглёр тоглох гэдэг. Тэгэхээр бизнес эрхлэгч та хурдан шаламгай, бүгдийг нэгэн зэрэг хянах чадвартай байх ёстой. Ер нь бизнес эрхлэх амаргүй. Танд галзуу гоё санаа байгаад хангалтгүй. Тэрхүү гайхам санааг ажил хэрэг болгосноор […]
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа
Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилгоор Global Gender Smart Fund байгууллагаас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа. Тус санхүүжилт нь Голомт банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ санаачилга, инновацыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн салбарт жендерийн тэгш байдлыг хангахад чухал алхам боллоо. Бид тогтвортой хөгжлийн […]
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно
Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа үнэ цэн бүтээж буй 2,800 гаруй ажилтандаа зориулан Голомт банк шинэ оноо хайртай, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, 1-р сарын 2-нд цалинтай амралт олгохоор боллоо. Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнууддаа нийгэм, ахуйн хөнгөлөлтийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд ажилтны төрсөн өдрийн […]
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах жилдээ “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж, Оны шилдэг болон тодорхой салбарын Онцлох аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй танхимын гишүүн, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг шалгаруулах, олон нийтэд сурталчлан […]
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа
“Монголын археологи-2024″ эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21-нд болж, Монголын шилдэг археологичид хоёр өдөр хуран чуулж, судалгаа шинжилгээний тайлан, үр дүнгээ хэлэлцэж шилдэг судалгаа, төслүүдээ шалгарууллаа. Уг эрдэм шинжилгээний хуралд Монголын 20 гаруй байгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач болон дэлхийн 20 гаруй орны 50 орчим их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 120 орчим эрдэмтэн оролцож, […]