Өмнөд Солонгос зэвсгийн экспортоо нэмэгдүүлнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён аравдугаар сарын 20-нд Гоян хотноо эхэлсэн ADEX 2025 цэргийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ дэлхийн зэвсэг экспортлогчдын дунд байр сууриа бэхжүүлэх төлөвлөгөөгөө дахин нотлов.
"Солонгос дэлхийд зэвсгийн экспортоор тэргүүлэгч таван улсын тоонд орсон нь том амжилт" хэмээн Ерөнхийлөгч И Жэ Мён онцолсныг The Dong-a-Ilbo сонин иш татжээ .
Өмнөх засгийн газруудын бодлогын үр дүнд батлан хамгаалахын захиалгын хэмжээ анх удаа 10 тэрбум ам.доллар давжээ. Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль 2027 он гэхэд зэвсгийн экспортоор дэлхийн дөрөвт орохоо амлаж байсан юм.

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих