Засгийг огцруулахаар яваа П.Сайнзоригийн 170 тэрбумын тендерийн хулгай!

chulgan-1-810x500

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Үндсэндээ, Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний асар том хулгайн олсны үзүүрээс атгасан. Томоохон албан тушаалтан, эрх мэдэлтнүүд ч энэ хэрэгт холбоотой болохыг зарласан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Н.Энхбаяр журмын нөхөр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хулгайн талаар баримт дэлгэж ярьсан.

Үүнээс болж Б.Энхбаярыг МАН-ын Хяналтын хороо намаасаа хөөсөн бол П.Сайнзориг нарын гишүүд Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхөөр улангасан болсон нь учир шалтгаантай аж.

П.Сайнзоригийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар  орон нутгийн “Тавантолгой” компанийн БЭТ-өөр томилсон. Тухайн үед тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар давхар ажилласан байсан юм.

“Тавантолгой”-н БЭТ-ээр ажиллаж байхдаа 170 тэрбумын тендерийг “Кей Эй рентел сервис” компанид хууль зөрчин олгосон нь шүүхээр тогтоогдож байжээ. “Кей Эй рентел сервис”-ийн охин компани нь “Монголиан контракт майнинг сервис” аж. “Монголиан контракт майнинг сервис”Д.Амарбаясгалантай нэр холбогдоод байгаа, МАН-ын нарийн бичгийн дарга З.Чулуунзагдын ах З.Лхамжавын хятад иргэн Х.Хасбаатартай хамтран байгуулсан “Админерал”-ын түнш компани байжээ. Гэх мэтчилэн.

Тодруулбал, “Тавантолгой” ХК нь 2023 онд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр 340 тэрбумын төсөвтэй хоёр багц ажил бүхий тендер зарлажээ.  Ингэхдээ “Тавантолгой”-н БЭТ-өөр томилогдсон П.Сайнзориг нь тендерийн үнэлгээг зөрчин хөрс хуулалт, нүүрс олборлолт эрхлэх компаниар “Кэй-Эй-рентал-сервис” ХХК шалгаруулсныг  “Эрдэсмайнинг оператор” эсэргүүцэн гомдол гаргасан байдаг. Тиймээс Сангийн яамнаас тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэх хийхийг П.Сайнзоригт даалгасан байдаг. Гэвч П.Сайнзориг нь Сангийн яамнаас өгсөн “анхааруулгыг” үл тоон 169.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг “Кэй-Эй-рентал-сервис” компанитай 2023 оны тавдугаар сард байгуулсныг шүүхээс хууль бус гэж шийдвэрлэсэн байна.

“Кей Эй рентел сервис” анх “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. Компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг албан ёсоор бүртгэлтэй байжээ. Харин 2022 онд болсон нүүрсний жасгаалын дараа иргэн Н.Эрдэнэ-Очир зуун хувь эзэмших болсон байна. “Хишиг арвин индустриал” нь З.Энхболдын дүүтэй нэр холбогддог.

Түүнчлэн тус компанийн  бас нэг охин компани болох “Монголиан контракт майнинг сервис” Бортээгийн ордын гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерт хууль бусаар шалгарсан МТАС түншлэлийг төлөөлөх эрх бүхий компани аж.
Хөрсний_ажил_гүйцэтгэх_гэрээ_2023-017_page-0001
Хөрсний_ажил_гүйцэтгэх_гэрээ_2023-017_page-0025
Хөрсний_ажил_гүйцэтгэх_гэрээ_2023-017_page-0047

Б.БАТ

https://news.mn/r/2826693/



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих