Сөүл хотод шар айрагны фестиваль болно
Сөүл хотод шар айрагны баяр өрнөж, хөл хөдөлгөөнтэй зах болон голын эрэг дагуу бүхий л төрлийн шар айраг үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах болжээ. Тухайлбал, энэ долоо хоногийн Баасан болон Бямба гаригт (2025.09.05-09.06) Сөүлийн зүүн хойд хэсэгт орших Баекнёон зах болон үзэсгэлэнт Үй голын эрэг дээр 2025 оны Ганбүк Баекмаек фестиваль болно. 2023 оноос хойш зохион байгуулагдаж буй тус фестивальд 58 мянга гаруй хүн оролцож байжээ. Энэ жил 68 лангуу өөрсдийн шар айргаа танилцуулахын хажуугаар 100 нэр төрлийн гудамжны хоол гарна. Эдгээр уух зүйлс болон хоол нь бүгд 10 мянган вон буюу 7 ам.доллараас доош үнэтэй байх ёстой гэж заасан байна.
Шар айрагт дуртай хүмүүс уг фестивальд оролцсоноор дотоодын 12 үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг амсах боломжтой.Мөн хип хоп, рок, амьд хамтлагуудын тоглолтыг зохион байгуулж, "DJ" шоу болохоор төлөвлөжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр, Үй голын эрэг дагуу майхантайгаа хүрэлцэн ирэх орчныг бүрдүүлнэ гэж онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ, Сөүлийн өмнөд хэсгийн Сочо дүүрэг есдүгээр сарын Баасан гариг бүрийн 18:00 цагаас шар айраг сонирхогчдод зориулсан үдэшлэг зохион байгуулна. "Шинби үдэшлэг" гэж нэрлэгдсэн энэхүү арга хэмжээ нь 19 ба түүнээс дээш насны зочдод нээлттэй. Синса болон Нонхён метроны буудлуудын хоорондох Сарижаэ цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрон дахь гудамжнуудыг хотын шар айрагны цэцэрлэг болгон хувиргаж, 10 мянга гаруй вон зарцуулсан үйлчлүүлэгчдэдээ хязгааргүй шар айраг санал болгодог. 1957 онд үүсгэн байгуулагдсан, өдгөө нийслэлд хатаасан далайн хүнсний дэлгүүрийн томоохон төвүүдийн нэг болох Сөүл хотын төв Жунг дүүрэгт байрлах Жунгбу захад энэ Баасан гаригийн 14:00 цагаас найм дахь жилдээ зохион байгуулагдах Хатаасан далайн шар айрагны фестиваль болно. Тус захын 412 лангууны хоорондох өргөн коридороор зочдод нэг шил нь ердөө 1000 воны үнэтэй хатаасан зуушийг хүйтэн шар айрагтай хослуулан идэх боломжтой. Мөн арга хэмжээний үеэр “Squid Game” сэдэвт тэмцээн, амьд хөгжим, гэрэл зургийн хэсгүүд гаргахаар төлөвлөгджээ.
ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих