Гаалийн хуулиас давсан журмуудыг цуцалж, бизнесийн дарамтыг багасгана

Гаалийн хуулиас давсан журмуудыг цуцалж, бизнесийн дарамтыг багасгана

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.08.01/  болж, Гаалийн ерөнхий газарт хийсэн шалгалтын эхний дүнг танилцууллаа.

Шалгалтаар илэрсэн гол зөрчил нь Гаалийн тухай хуулийн хүрээнээс давсан, журамд тусгагдсан зохицуулалтууд байв.

Тухайлбал:

  • Гаалийн тухай хуулийн 27.8-д “Мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн бичиг баримтыг эх хувьд тооцож болно.” гэж заасан. Гэтэл журамд тээвэрлэгч болон мэдүүлэгчээс бичиг баримтыг цаасаар авч байгаа нь хуулийн заалттай зөрчилдөж байна.
  • Журмын 5.11-т “Гаалийн хяналт, шалгалт хариуцсан  улсын ахлах байцаагч өөрийн мэдрэмжид үндэслэн хяналтын улбар шар төлөвийг улаан төлөвт шилжүүлж болно.” гэж заасан нь хуулиас давсан зохицуулалттай байна.
  • Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлд гаалийн улсын байцаагчийн эрх үүргийг заасан. Харин журамд гаалийн байцаагч, гаалийн ахлах байцаагчийн эрх үүргийг тус тусад нь үйлдэл хийх эрх олгосон байна.

Энэ үеэр Тэргүүн шадар сайд Н.Учрал " Хүнд суртал, давхар хяналт, ил тод бус байдлыг халж, бизнес эрхлэгчдээ дэмжих нь ажлын хэсгийн гол зорилго. Энэ хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулахгүй байх ёстой " гэж онцоллоо.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих