Улс төр

  • Ардын нам уу, ардчилсан парламент уу

    УИХ шинэ даргатай болоод хоёр долоо хо­нож байна. Аль нэг намын дарга парламентын спике­рээр ажиллах нь буруу хэмээн сөрөг хүч­ ний зү­гээс эсэр­гүүцсэн ч олонх шийдвэрээ гаргасан. МАН-ын шинэ цагийн түүхэн дэх хамгийн залуу дарга хэмээн Н.Учралыг тодотгож буй. Тэрбээр 1987 оны туулай жилтэй нэгэн. Залуу хүн илүү бүтээлч, гол нь шинэлэг сэтгэлгээтэй ажиллах болов […]

  • “…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”

    Сүүлийн үед гаалийн байгууллагатай холбоотой ноцтой мэдээллүүд дахин гарах болов. Угтаа, гаалийн ажилтнуудтай холбоотой асуудлууд нам дарагдаад алга болчихоогүй, харин далд хэлбэрт ороод байсан бололтой юм. Учир нь, алдарт Замын-Үүдийн гаалийнхны холбогдсон хэрэг, урьдын л Улаанбаатар хотын гаалийн газрынхны үйлдсэн асуудал дахин дэлгэгдлээ. Тиймээс, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотын гаалийн […]

  • Монгол Улсыг хөгжүүлэх ирэх таван жилийн үндсэн чиглэлийг батлав

    “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, хариулт авсан тул тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 210 саналын томьёолол тус бүрээр санал […]

  • Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдсан байна. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа мөн […]

  • Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрээд МАН “хаачих” вэ?!

    Тэнгэр хангай жам ёсоор хүйтэрч, улс төр жам бусаар халсан өдрүүд үргэлжилж байна. Эхэндээ “…Ердөө л нэг намын даргын сонгууль” хэмээн харж байсан. Энэ эндүүрэл байжээ. Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын даргын сонгуулиас эхтэй улс төрийн үл ойлголцол Төрийн ордон руу “нүүж” ороод төрийг самрах шахав. Бараг самарчихав уу яав, мэдэхгүй юм. Дээгүүрээ ч доогуураа […]

  • Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайд, Эрхэм УИХ-ын гишүүд ээ,  Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны […]

  • Улс төрийн хэрүүлд Цэц орж ирснээр улс орон Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу явчихлаа…

    Хэлээгүй юу. Монгол Улс Хоригийн Засгийн газартай болж хог дэвхэрлээ шүү гэж. Тэглээ. Монгол Улс 25 оны аравдугаар сарын 22-ноос эхлээд парламентын засаглалтай улс биш боллоо. Онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ыг Үндсэн хуулийг Цэц шүүв. Шүүгээд: Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргалаа. 24 оны УИХ-ын сонгуульд олонхын санал авч эрх барьж байгаа […]

  • МАН-д эхэлсэн “зодоон” нам дотроо л дуусна

    Монгол Улс түүхэндээ анх удаа нэг өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа огцруулав. МАН-ын даргын сонгуульд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд өрсөлдсөний, үр дүнгээ хүлээн зөвшөөрч чадаагүйн гайг ийнхүү улс орноороо үүрч байна. 20 хоногийн турш тэдний талцал, тэмцэл, “хор найруулга”-д иргэд, хэвлэл мэдээлэл, төр засаггүй чирэгдсэний эцэст хэн хэн нь төрийн өндөр албан […]

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн […]

  • Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?

    УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцруулах асуудлаар УИХ, Засгийн газар, улс төрийн намууд тэг дундуураа хуваагдсан. Тэгж хэлж болно. Тийм байдалтай хэд хонолоо. Уг нь УИХ л хэн хэн дээр нь эцсийн шийдийг гаргана. Гэтэл УИХ-ын тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн лав 34:34-өөрөө хоёр талд гараад суучихсан. АН аль талд нь байхаас УИХ-ын […]

  • Б.Энхбаяр гишүүнийг УИХ-ын дарга шүүхэд өгчээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн тухай түүний өмгөөлөгч Ү.Амарбат мэдээлэв. Нүүрсний хулгайтай холбоотой, мөн хүн амины хэрэгт орооцолдсон байж болзошгүй тухай мэдээллийг гишүүн Б.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө дэлгэсэн билээ. Мөн одоо болтол уг мэдээллээ няцаагаагүй, баримттай хэмээн хэлж буй. Тэгвэл УИХ-ын дарга нэр төрөө сэргээлгэхээр […]

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шинэ Дели хот дахь Энэтхэгийн агаарын цэргийн “Палам” нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны […]

  • Огцруулах бичиг өргөн барьчихаад оргон зайлсан гишүүд ичиг

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо гэж улс орноо самарсан, Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн бүтэц гарч ирлээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг баасан гарагт хэлэлцэж эхэлсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй Ц.Сандаг-Очир хуралдаан даргалж хуулийг уландаа гишгэв. Энэ хүн өөрөө Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, тэрийгээ баатарлагаар мэдээлсэн хэрнээ хуралдаан даргалаад, өөртэй нь ашиг сонирхол нэгтэй гишүүдээр […]

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгт айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тодруулбал, тэрбээр өнөөдөр Энэтхэгийг зорино. Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд […]

  • Н.Номтойбаяр: АН өрсөлдөгч намд үүссэн зөрчлийг дэвэргээд шантааж хийх байдлаар хандаж болохгүй

    “Нэгэнт МАН-ын Бага хурал нь шийдээд Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгосон юм бол амжилт хүсээд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй байна” хэмээн УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн,  Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ байр сууриа илэрхийллээ. Н.Номтойбаяр үргэлжлүүлэн “Ардын нам Бага хурлаараа даргын асуудлаа олонхиороо шийдсэн юм бол энэ асуудлаа даруй шийдээд төрийн ажлыг даруй үргэлжлүүлмээр байна. […]

  • Г.Дамдинням: Нүүрсний үнэ унахад эдийн засаг нь хямралд ордог эдийн засагтай улс байж болохгүй

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, “Зарим нэр бүхий гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж худал, гүтгэлэг мэдээлэл тарааж байна. Үүнд няцаалт хийхээр өнөөдөр мэдээлэл өгье. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол хууль зөрчөөгүй. Ижил утгатай тогтоол өмнө нь есөн удаа гарч, 10 удаагийнх […]

  • Тролл гишүүд

    “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”. Үндсэн хуулийн эл заалт бэлгэдлийн төдий өөрчлөгдсөн гунигт цаг үеийн гэрч нь бид болж байна. Учир нь нийт ард түмнийг төлөөлж сонгогдсоноо ч ойлгохгүй, эсвэл иргэдийн шууд санал аваагүй голдуу гишүүд нам, бүлэглэлийн эрх ашгийн төлөө “амиа өгөх”-өөс ч буцахгүйгээ […]

  • УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ажлаа өгч, шалгуулахыг шаардаж 22 гишүүн мэдээлэл хийлээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гарган, өөрийн нэр холбогдоод байгаа авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуулах шаардлагыг нэр бүхий гишүүд хүргүүлж,  мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах хүн ёс зүйн зөрчилгүй, өндөр туршлагатай, цэвэр хүн […]

  • Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийн асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ

    Ухаахудаг. Тавантолгойн нүүрсний бүлэг ордын нэг хэсэг. Лиценз нь олон “гар” дамжсан. Тавантолгойн орд бүхэлдээ лицензээр гаднынхны мэдэлд очсон үе ч бий. Гэвч, эцэст нь “Энержи ресурс”-д ирсэн. Энэ нь 2007 оноос өмнөх явдал юм. Улмаар, УИХ-ын тогтоолоор 2007 онд Стратегийн 15 ордыг тогтоосон. Хамгийн эхэнд нь Тавантолгойн нүүрсний орд бичигдсэн. Тогтоолын гол агуулга нь, […]

  • Х.Нямбаатар: Өрсөлдөгчөө махны машин, хонгилоор оруулж, намнахын тулд шийдвэр гаргалаа гэж харагдаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар МАН-ын даргын асуудал болон улстөрд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарын хийсэн мэдэгдэлд харамсаж байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд бол Монгол Улсын хууль зүйн бодлогыг тодорхойлох, аюулгүй байдлыг сахин хангах үүргийг Ерөнхий сайдын өмнө […]