Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд […]
Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Яармагаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7.5-46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх юм. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд […]
АНУ-ын Калифорни мужийн Санта-Клара хотод төвтэй, хиймэл оюуны чип үйлдвэрлэлээрээалдартай “Nvidia” дэлхийн хамгийн анхны таван их наяд ам.долларын үнэлгээтэй компани болж, хоёр жилийн өмнөх үзүүлэлтээтав дахин нугалсан байна. “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ, хувьцаа ийнхүү өсөхөд “Open AI”, “Nokia”, “Oracle”, “Eli Lilly” зэрэг компанитай хамтран ажилласан нь ихээхэн нөлөөлснийг санхүүгийн шинжээчид онцолсон. Түүнчлэн хиймэл оюуны салбарт […]
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь шөнийн тарифын хөнгөлөлт өглөөний 6 цаг хүртэл байсан бол шинэ журмаар 9 цаг хүртэл сунгасан юм. Тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй айлуудыг хамруулна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган “Нийслэл, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газруудын […]
Иргэн, ААН, байгууллага шинээр барилга барих, өргөтгөх болон буулгаж шинээр барих зэрэг тохиолдолд албан ёсны баримт бичгийг бүрдүүлдэг. Ингэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн хүсэлтээ нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар ирүүлдэг. Тус хүсэлтийг ганц нийслэлийн Ерөнхий архитектор хянан хэлэлцээд шийдвэрлэхгүй. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдээр бүх стандарт, норм ямар байх ёстой талаар хэлэлцүүлж, тус бүр зөвшөөрсний […]
Сүүлийн арав орчим хоногт Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны доголдол үүсэж, шатахуун авах гэсэн жолооч нар түгжрэл үүсгэж буй юм. ТЦА-аас авсан мэдээллээр сургуулиуд бие даалтын амралтад шилжсэн ч шатахуун дарааллаас үүдэн тэг зогсолт хийхэд хүрсэн аж. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “Шатахуун түгээх станцуудыг цэнэг ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Аюултай […]
Гуравдугаар нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхдээ их бие буюу туннелийг домкрат ашиглан түлхэж оруулах технологиор барьж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилж цутгасан туннелийн тооцоологдсон ачаалал нь 3,200 тонн жинтэй бөгөөд 500 тоннын даацтай 8 ш домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл ашиглан түлхэж байгаа юм. Ингэхдээ ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, […]
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур баганыг босгоод байна. Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн барилгын ажил хийгдэж, суурь, […]
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч […]
MDA судалгааны байгууллагаас өчигдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар мэдээлэл гаргалаа. Тус судалгаанд, “2016-2025 оны хооронд Улаанбаатар хотын агаарын бохирдол ерөнхийдөө буурсан нь салхины хурд болон агаарын температураас хамааралтай байна. 1980-2025 онуудын УБ хотын салхи болон температурын датаг шинжлэхэд агаарын бохирдол буурахад эерэг нөлөөлсөн байх боломжтой. 1980 оноос хойш УБ хотын жилийн дундаж температур 106% […]
Нийслэлийн 2026 оны төсвийг боловсруулахтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ирэх жилүүдэд Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөж буй авто замын трасс дагуу ажиллажээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр барих 3.6 км авто замыг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр […]
Нийслэл Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг Телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар болон цагдаагийн алба хаагчид хамтран илрүүлж зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцож байна. 2025 оны 09-р сарын 04-06-ны өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 90 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ. Иймд […]
Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон […]
Өнөөдрөөс хиймэл оюун ухаанд суурилж иргэдэд торгууль ногдуулж эхэллээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Гэвч дээрх мэдээлэл худал болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс мэдэгджээ. Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ нь өнөөдрөөс бус 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат хяналтын […]
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох нь олширч байна. Иймд, дээрх зөрчилд өнөөдрөөс хариуцлага тооцож эхэллээ. Тодруулбал, ТЦА-ны хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлж арга […]
Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлснөөр автобусны хурд 2.7 хувиар өсөж, хүлээлтийн хугацаа буурчээ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр дунджаар 10-13 км.цаг хурдтай явах боломж бүрдэнэ. Тэгвэл эхний долоо хоногийн байдлаар автобусны хурд 2.7 хувиар өсөж, хүлээлтийн хугацаа буурчээ. Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн […]
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, […]
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн […]
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Самбалхүндэв” оршуулгын төвд ажиллалаа. Самбалхүндэвийн оршуулгын газрыг 2028 он хүртэл үе шаттайгаар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 11 га газрыг чөлөөлөөд байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байна. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй 7, […]
Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ. Захирамжийн дагуу: Ахуйн болон аж […]