Их биеэрээ дүүрэн урт ясан өргөстэй үлэг гүрвэлийг “хамгийн хачин жигтэй” үлэг гүрвэлүүдийн нэг гэж үзэж байгааг “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурджээ. Одоогоос 165 сая жилийн өмнө манай гараг дээр амьдарч байсан Спикомеллус нь танк шиг биетэй гэдгээрээ алдартай өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн бүлэг болох дэлхийн хамгийн эртний анкилозавр ажээ. Спикомеллусын зургийг 2019 […]
Өнгөрсөн сард АНУ-ын Калифорни мужийн оршин суугч, 77 настай Шэрон Лэйн дэлхийг 15 жилийн хугацаанд аялан тойрох усан онгоц дээр амьдрах эрх авсан байна. “Odyssey” нэртэй тэрхүү онгоц нь аяллаа огт зогсоолгүй явсаар байх юм. Тус онгоцыг эзэмшдэг “Villa Vile” компани зорчигчдодоо “Odyssey” дээр байртай болох боломж гаргаж өгчээ. 2024 оны аравдугаар сард нээлтээ хийсэн […]
БРАУНСВИЛЛ, 2025 оны зургаадугаар сарын 25 /azertag/. Америкийн “SpaceX” компани “Transporter 14” хөтөлбөрийнхөө хүрээнд хэдэн арван сансрын төхөөрөмжийг “Falcon 9” зөөгч пуужингаар тойрог замд гаргажээ. “SpaceX”-ийн пуужин жижиг хиймэл дагуулууд болон шинжлэх ухааны төхөөрөмжүүдээс гадна “The Exploration Company”-ийн нэгэн ер бусын ачааг тээвэрлэсэн аппаратыг тойрог замд гаргасан байна. Уг төхөөрөмж дотор 150 орчим хүний ДНХ, чандарласан шарил […]
Европын Сансрын агентлагийн Solar Orbiter сансрын хөлөг Нарны өмнөд туйлын анхны дүрс бичлэг, зургуудыг дэлхий рүү илгээжээ. Энэхүү шинэ баримтууд нь эрдэмтдэд “Нар хэрхэн хүчтэй шуурганаас нам гүм үе рүү шилждэг” болохыг судлах боломж олгоно. Нарны идэвхжил огцом нэмэгдэх үед хиймэл дагуулын харилцаа холбоонд нөлөөлөхөөс гадна дэлхийн эрчим хүчний сүлжээг эвдэн сүйтгэж болзошгүй тул энэ […]
Нохой сонирхогч хүүхэд, залуустаа зориулж бид бүхний сайн мэдэх болсон Добермэн /Doberman Pinscher/ үүлдрийн нохойны талаарх зарим сонирхолтой мэдээлэл, гэрэл зургуудаас хүргэж байна. Добермэн XIX зууны сүүлээр Германд хамгаалалтын нохойгоор хөгжүүлэгдсэн байна. Түүний нарийн гарал үүсэл нь тодорхойгүй боловч Rottweiler, хар болон бор шаргал терриер, German Pinscher-үүдийн дундаас бий болсон гэж үздэг. Гөлгөр үс, спортлог […]
АНУ-ын Сансар судлалын байгууллага /НАСА/-ын Жэймс Уэбб дурангийн тусламжтайгаар K2-18b гараг дээр амьдрал байх боломжтойг илтгэх хоёр дахь молекулыг илрүүлжээ. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр дэлхий дээр энгийн организмуудын үйл ажиллагааны үр дүнд бий болдог молекул тус гаргаас олдсон аж. Гэхдээ уг гараг дээр амьдрал байгааг батлахын тулд дахиад олон нотолгоо шаардлагатайг хэлсэн. Энэ талаар […]
2025 оны намраас эхлэн Бээжингийн бага болон дунд сургуулиудад хиймэл оюун ухааны тухай хичээл заахаар болжээ. Бээжингийн боловсролын хорооны мэдэгдэлд дурдсанаар, бага болон дунд сургуулиуд хичээлийн улирал бүр хиймэл оюун ухааны хичээлд зориулж дор хаяж найман цаг гаргах ёстой. Ингэхдээ үүнийг бие даасан хичээлийн хувиар орох эсвэл мэдээллийн технологийн хичээлтэй хамтатгахыг санал болгож байна. Бага […]
Их Британийн Хааны коллеж, Эзэн хааны коллежийн эрдэмтэд хамтран анх удаа хүний шүдийг лабораторийн нөхцөлд ургуулжээ. Эрдэмтэд хүний шүд ургахад таатай орчинтой ижил материал бүтээсэн байна. Үүний ачаар эсүүд дохио авч, шүд ургуулж эхэлдэг аж. Эл материалыг пломбын оронд ашиглавал хүний эрүүнд ургаж, эргэн сэргээгдэх боломжтой аж. Эрдэмтдийн бүтээлийг лабораторийн нөхцөлд ургуулах эсвэл хүний эрүүнд суулгаж, […]
Их Британид анх удаа сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй анхны хүүхдээ тээж төрүүлжээ. Хүүхдийн ээж, 36 настай Грейс Дэвидсоны сав төрөлхийн хэвийн биш байсан ба 2023 онд эгчийнхээ савыг суулгуулсан нь тухайн үед Их Британид хийсэн цорын ганц амжилттай хийгдсэн энэ төрлийн мэс засал болж байв. Дэлхийд ийм төрлийн 135 орчим хагалгаа хийж 65 орчим хүүхэд мэндэлжээ […]
Шинэ судалгаагаар хорт могойн төрөл зүйлийн овог болон түүний ойрын төрөл төрөгсдийн эх орон урьд өмнө нь бодож байсан шиг Африк тивээс биш Ази тивээс гаралтай болохыг тогтоожээ. Эрдэмтэд 52 төрөл, 22 овгийн 65 төрлийн могойн геномд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд хорт могойн төрөл зүйл болон түүний ойр төрлийн бүлгүүдийг багтаасан Elaphoidia […]
Ганцаардал өдөрт 15 тамхи татсантай адил, сөрөг нөлөөтэй. Гэхдээ бид харилцаа холбоо тогтоох боломж хамгийн сайн хөгжсөн эрин үед амьдарч байна. Ухаалаг утсаар та хэнтэй, хэзээ ч, хаана ч байсан холбоо тогтоож болно. Иймд бидний нэг өдөрт хүлээн авдаг мессежний тоо ихээхэн өссөн тул зарим хүн бусдаас тусгаарлагдан, ганцаараа байхыг хүсдэг. Тэгвэл үүний тэнцвэрийг хэрхэн […]
Хиндү хүмүүсийн хамгийн ариун дагшин гэж үздэг Ганга мөрөн нь Гималайн нуруунд орших Энэтхэгийн Ганготри тосгоноос эх авдаг. Уг гол тэндээс эх авч Хойд Энэтхэгийн тэгш тал нутгаар дамжин Бенгалын булан хүртэл урсаж, 2.5 мянган км замыг туулдаг байна. Хиндүчүүдын хувьд Ганга мөрөн бол бүх ариун усны эх гэж тооцогддог ба Ганга гэдэг нь Ганга […]
Дулаан, хүйтэн агаарын гол ялгаа нь температур юм. Дулаан агаар хүйтэн агаарын температурын зөрүү нь агаарын нягтшил, даралт, чийгшил зэрэг олон шинж чанарт нөлөөлдөг байна. Дулаан агаар нь хүйтэн агаараас бага нягттай байдаг бөгөөд агаар дулаарч, молекулууд илүү хурдан хөдөлж, тархаж, илүү хөнгөн болж өгсөхөд хүргэдэг ба үүл, хур тунадас болон бага даралтын орныг үүсгэдэг […]
Дэлхийн хамгийн хүйтэн температур 1983 оны долоодугаар сарын 21-нд Антарктид дахь Восток станцад -89.2°C хүртэл хүйтэрсэн нь албан ёсоор бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур юм. Энэ станц нь Антарктидын тивийн төв хэсэгт, Өмнөд туйлаасаа ойролцоогоор 1000 км зайд, 3488 метрийн өндөрт байрладаг. Востоок станц нь өндөрлөг газар, туйлын урт шөнө, хуурай агаар, мөсөн бүрхүүлтэй орчинд болох […]
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 30 /The Independent/. Амьдрал үүсэн бий болоход чухал үүрэгтэй органик нэгдлүүд, эрдэс бодисуудыг Бенну астероидын дээжээс илрүүлжээ. АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Осирис-Рекс” аппаратаар авчирсан сансрын биетийн дээжүүдэд амьдрал үүсэн бий болоход шаардлагатай гол элементүүд төдийгүй эртний усны ертөнцийн ул мөр агуулагдаж байгаа аж. Энэхүү нээлт нь манай гарагтай астероид мөргөлдсөний […]
Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд дундаа завсарлагатайгаар хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан болон ерөнхийлөгч нарын жагсаалтад хоёр дугаар авсан Цагаан ордны хоёр дахь тэргүүн болох юм байна. 1885-1889 болон 1893-1897 онуудад Америкийн 22 болон 24 дэх ерөнхийлөгч Гровер улс орноо удирдаж байжээ. Трамп мөн Цагаан ордонд ирэхийн өмнө төрийн ямар нэгэн албан тушаал хашиж […]
Одоогоос 3000 гаруй жилийн өмнө Монголын эртний хүмүүс адууны шүдийг эмчилж байсан байж магадгүй нөхцөл байдал тогтоогджээ. Адууны шүдийг эмчилж байсан анхны нотолгоо нь манай эриний өмнөх 1300-1700 оны хооронд оршин тогтнож байсан нүүдэлчдийн буган чулуу-хэрэгслүүрээс харагдаж байгаа ажээ. Түүнчлэн судлаачдын баг МЭӨ 1200 оны үед хамаарах 85 адууны үлдэгдлийг судалж үзэхэд монголчууд адууны шүд […]
. HotCars цахим хэвлэл 2024 оны хамгийн найдвартай, бат бэх автомашинуудын чансааг гаргажээ. 2024 онд 300 мянга гаруй автомашины (2000-2025 оны загвар) мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ тоормос чихрах зэрэг бага зэргийн чимээнээс эхлээд цахилгаан хөдөлгүүртэй автомашины сул тал, хурдны хайрцаг, батерейны ноцтой гэмтэл зэрэг согогуудад үндэслэн жагсаалтыг гаргасан байна. Ийнхүү Японы Subaru компани чансааны нэгдүгээрт бичигдэж, автомашиных нь найдвартай […]
Их Британийн эдийн засгийн судалгааны төв болон Адам Смитийн хүрээлэнгийн судалгаагаар 2028 он гэхэд саятнуудын эзлэх хувьд Турк, Орос, Шведэд нэмэгдэх аж. Туркт бэлэн мөнгө, хувьцаа, өмч зэрэг хөрөнгийн бүх ангилалд нэг сая ам.доллароос (915,000 евро) илүү хөрөнгөтэй хүмүүсийн эзлэх хувь 34 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд тус улс Европ тивд тэргүүлэхээр байна. 2022-2023 онд […]
Ирэх оны өнгө төрхөө хөгжилтэй сонжоогоор тааварлаж үзэхэд алдах зүйл юу байх билээ. Та өөрт хамгийн их таалагдаж, татагдаж байгаа аль нэг жигнэмгийг сонгоод дараа жил таныг хайр дурлал, ажил мэргэжил, хувь хүний хувьд юу хүлээж байгааг багахан ч гэсэн төсөөлөөд үзээрэй. Од хэлбэртэй жигнэмэг Сэтгэлийг тань шаналгасан ямар нэг зүйл байгаа юм биш биз? […]