Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Админерал” ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ. Тодруулбал, Ү.Наранбямба, Г.Бацмаа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон […]
Австралийн Шинэ Өмнөд Уэлсийн Бонди далайн эргийн газарт гарсан халдлагыг аав, хүү хоёр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Халдлагын улмаас нийт 16 хүн амиа алдсаны хамгийн бага нь 10 настай хүүхэд, хамгийн хөгшин нь 87 настай хөгшин байсан юм. Халдлага гарах үеэр Австралийн еврей иргэд Ханукка баярыг ёслон тэмдэглэж байжээ. Цагдаагийн газрын мэдээллээс харвал халдлага үйлдсэн […]
Ням гарагт /2025.12.14/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын элч нартай дайныг дуусгах тохиролцооны талаар хэлэлцэв. Хэлэлцээний үеэр Зеленский Украин НАТО-д элсэхийн оронд АНУ болон Европын бусад улсаас аюулгүй байдлын баталгаа авах байдлаар буулт хийх боломжтой гэжээ. Ийм буулт хийсэн ч гэсэн хэлэлцээнд өөрчлөлт гарахгүй байх хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна. “Cato Institute” дахь батлан хамгаалах […]
Сидней хотын Бондай наран шарлагын газарт 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18.40 цагт Еврей үндэстний “Ханука” баярыг тэмдэглэж, лаа нисгэхээр цугласан тус хотод оршин суудаг олон тооны Еврей гаралтай иргэд, цугласан олон руу галт зэвсгээр зэвсэглэсэн хоёр этгээд буудаж, 12 хүнийг хороосон эмгэнэлтэй халдлага гарлаа. Шинэ Өмнөд Уэльс мужийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах […]
ОХУ баасан гарагт /2025.12.12/ Украины хоёр далайн боомтод цохилт өгөхдөө Туркийн гурван онгоцыг бөмбөгдөж гэмтэл учруулсан байна. Украины албан тушаалтан болон онгоныг эзэмшигч “Cenk Shipping” компани мэдэгдсэнээр хөлөг хоол хүнс тээвэрлэж явжээ. Турк бол НАТО-гийн гишүүн орон. Гэхдээ НАТО гишүүн орны газар нутаг руу халдсан тохиолдолд хамтдаа хариу арга хэмжээ авна гэсэн дүрэмтэй. Энэхүү халдлагын […]
Б.Идэр-Од “Баялагийн хулгайч ах нар сенсациа хов живээр дардаг байснаа болиод бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож дардаг болоод удаж байгаа. Үеийнхнээ чадахгүй, дандаа залуусыг түүж туг тахидаг болсон” хэмээв. Түүний хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, ЭЦА-аас койн гаргаж зах зээлээс нийтдээ 24 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, улмаар 12 тэрбумын өртөг бүхий койныг […]
Азийн хөгжлийн банкнаас “Улаанбаатар хотын тээврийг сайжруулах төсөл”-д зориулж тусгай замын автобусны систем (ТЗА) байгуулахад 60 сая ам.долларын зээл олгох болсныг өчигдөр мэдээллээ. Үүний 500 000 “ногоон” нь Ази, Номхон далайн “Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт” хөтөлбөрийн буцалтгүй тусламж аж. Улаанбаатарт анх удаа нэвтрүүлэх гэж буй ТЗА систем нь зорчигчдод нийтийн тээврийн чанартай үйлчилгээ үзүүлэх, түгжрэл […]
Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл энэ сарын 02-нд цацагдсан. Тэрбээр, 2023 оны аравдугаар сард эл албан томилогдож байсан билээ. Тэрбээр, койн, токен, крипто валют, мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргүүд дээр идэвхтэй ажиллаж байсан. Эдийн засгийн гэмт хэргээр “мэргэшсэн” нэгэн гэгдэж байв. Тэгвэл Э.Сэргэлэнбаатарыг өргөдлөө […]
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдах боломжтой болж буй юм. […]
БАНГКОК, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Камбожийн хил дээр долоо хоног орчмын турш үргэлжилсэн мөргөлдөөний дараа Тайландад парламентыг тарааж, 45-60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль зарлахаар болжээ. Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул гурван сарын өмнө үүрэгт ажилдаа орсон засгийн газрынх нь хувьд зарим асуудлыг зохицуулахад хүндрэл тулгараад буйг дурдаад, үүнд хилийн мөргөлдөөний үеэр хүний амь […]
Флоридад нэгэн жижиг онгоц хурдны зам дээр, тэр дундаа машины дээр ослын буулт хийжээ. Уг үйл явдал тухайн хурдны зам дээр явж байсан өөр нэгэн машины камерт бичигджээ. Beechcraft 55 загварын уг онгоцонд нисгэгч болон нэг зорчигч гээд хоёр хүн байсан ба хөдөлгүүрт доголдол гарсан байх магадлалтай гэж цагдаа мэдээлжээ. Онгоц 12-р сарын 8-ны 17:45 […]
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна. Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны 11-р сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй […]
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын Тогтвортой Санхүүжилтийн холбоо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран энэ жилийн салбарын шилдгүүдийг тодрууллаа. Уг арга хэмжээний үеэр 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар Монголын Ипотекийн Корпораци (МИК) шалгарсан байна. МИК нь 2024 онд “Онцлох ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарч байсан бөгөөд ийнхүү хоёр жил дараалан ТоС холбооноос шагнал […]
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцууллаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө. Тэрбээр ”Төрийн өмчит компанийг шинэчлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд бараг жил өнгөрлөө. УИХ яаралтай хэлэлцэж баталмаар байна. Мөн төрийн өмчтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. Засгийн газраас Төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем […]
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, энэ дагуу түүнийг чөлөөлж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэгвэл түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульч Б.Гүнбилэг нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэ тухайгаа “УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮДЭД Нэг юм хэлмээр санагдаад олон хонож байна. […]
2025 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг ТЕГ-аас шуурхай илрүүлж, таслан зогсоожээ. Тодруулбал, иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон байна. Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх мансууруулах, […]
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулахтай холбоотой мэдээллийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ дараах байдлаар хүргэсэн юм. Тэрбээр ”Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатгах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Ерөнхий сайд албан даалгавар гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах […]
Робот кодчлолын дэлхийн аваргын тэмцээнд 61 улсын 1000 орчим шилдэг багийн 20,000 хүүхэд өрсөлдлөө. Монгол Улсаас Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн багш тамирчид дэлгэцгүй кодчилол, робот кодчилол, дрон кодчилол төрөлд эх орноо төлөөлөн оролоцож, дараах амжилтыг гаргалаа. Монголын Стем Боловсролын Академийн Б.Батцэцэг багштай багаас сурагч Х.Ээлэн, М.Хангэрэл нар Дэлгэцгүй- Кодчилол […]
Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэдэг нь хүн болж төрсний хувьд заяагдсан, ялгаварлалгүйгээр эдлэх ёстой үндсэн эрх чөлөө, нэр төрийг хэлдэг бөгөөд энэ нь хүн бүрийн үнэ цэнтэй, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хангадаг, салшгүй, халдашгүй, хуваагдашгүй ойлголт юм. Үүнд амьд явах эрх, аюулгүй орчинд амьдрах, боловсрол эзэмших, […]
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Энэ сарын 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2025 оны 12-р сарын 02-ны 20 цагаас 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас […]