Дэлхийн дахинд (7)

  • Японд газар хөдлөлтийн сэрэмжлүүлгийг цуцалжээ

    ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /Kyodo/. Японы хойд болон зүүн хойд нутагт долоо хоногийн өмнө 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа зарласан дахин газар хөдлөх тухай сэрэмжлүүлгийг даваа гаргийн шөнө дунд цуцалжээ. Ингэснээр оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд бэлэн байхыг шаардахаа больж байгаа боловч гамшгийн бэлэн байдлын арга хэмжээ авах, яаралтай тусламжийн хэрэгслүүдийг нөөцлөхийг […]

  • Зеленский: НАТО-д элсэх зорилгоо орхиход бэлэн

    Ням гарагт /2025.12.14/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын элч нартай дайныг дуусгах тохиролцооны талаар хэлэлцэв. Хэлэлцээний үеэр Зеленский Украин НАТО-д элсэхийн оронд АНУ болон Европын бусад улсаас аюулгүй байдлын баталгаа авах байдлаар буулт хийх боломжтой гэжээ. Ийм буулт хийсэн ч гэсэн хэлэлцээнд өөрчлөлт гарахгүй байх хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна. “Cato Institute” дахь батлан хамгаалах […]

  • ЭСЯ: Халдлага болж 12 хүн амиа алдсан Сиднейн наран шарлагын газрын ойролцоо зорчихгүй байхыг анхааруулъя

    Сидней хотын Бондай наран шарлагын газарт 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18.40 цагт Еврей үндэстний “Ханука” баярыг тэмдэглэж, лаа нисгэхээр цугласан тус хотод оршин суудаг олон тооны Еврей гаралтай иргэд, цугласан олон руу галт зэвсгээр зэвсэглэсэн хоёр этгээд буудаж, 12 хүнийг хороосон эмгэнэлтэй халдлага гарлаа. Шинэ Өмнөд Уэльс мужийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах […]

  • ОХУ Украины хоёр боомтод цохилт өгөхдөө Туркийн гурван онгоцыг бөмбөгджээ

    ОХУ баасан гарагт /2025.12.12/ Украины хоёр далайн боомтод цохилт өгөхдөө Туркийн гурван онгоцыг бөмбөгдөж гэмтэл учруулсан байна. Украины албан тушаалтан болон онгоныг эзэмшигч “Cenk Shipping” компани мэдэгдсэнээр хөлөг хоол хүнс тээвэрлэж явжээ. Турк бол НАТО-гийн гишүүн орон. Гэхдээ НАТО  гишүүн орны газар нутаг руу халдсан тохиолдолд хамтдаа хариу арга хэмжээ авна гэсэн дүрэмтэй. Энэхүү халдлагын […]

  • Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ

    БАНГКОК, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Камбожийн хил дээр долоо хоног орчмын турш үргэлжилсэн мөргөлдөөний дараа Тайландад парламентыг тарааж, 45-60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль зарлахаар болжээ. Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул гурван сарын өмнө үүрэгт ажилдаа орсон засгийн газрынх нь хувьд зарим асуудлыг зохицуулахад хүндрэл тулгараад буйг дурдаад, үүнд хилийн мөргөлдөөний үеэр хүний амь […]

  • Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ

    Флоридад нэгэн жижиг онгоц хурдны зам дээр, тэр дундаа машины дээр ослын буулт хийжээ. Уг үйл явдал тухайн хурдны зам дээр явж байсан өөр нэгэн машины камерт бичигджээ. Beechcraft 55 загварын уг онгоцонд нисгэгч болон нэг зорчигч гээд хоёр хүн байсан ба хөдөлгүүрт доголдол гарсан байх магадлалтай гэж цагдаа мэдээлжээ. Онгоц 12-р сарын 8-ны 17:45 […]

  • БНХАУ-ын байлдааны онгоц Японы сөнөөгч онгоц руу радараар онилсныг Токио шүүмжлэв

    Япон ням гарагт /2025.12.07/ мэдэгдэл хийхдээ БНХАУ-ын байлдааны онгоц Японы сөнөөгч онгоц руу радараар онилсон гэжээ. Ерөнхий сайд Такаичи Санаэ хэлэхдээ “Радараар онилох нь онгоц аюулгүй байдлаа ханган нисэхэд шаардлагатай арга хэмжээнээс давсан зүйл” хэмээсэн байна. Япон улс энэхүү харамсалтай явдлыг эсэргүүцэж буйгаа БНХАУ-д мэдэгдсэн гэж Такаичи хэлжээ. Өөр онгоц руу радараа тусгаж, онилох нь […]

  • Луврын музейд ус алдсаны улмаас ховор номуудад гэмтэл учирчээ

    Өнгөрсөн сард Луврын музейд ус алдсаны улмаас эртний Египетийн танхим дахь олон зуун ховор номуудад гэмтэл учирсан байна. “La Tribune de l’Art” мэдээлснээр бол сан техник нь муудсан тул 400 гаруй ховор номд гэмтэл учирчээ. Ийм эрсдэлээс хамгаалахын тулд тус танхим удаан хугацааны турш санхүүжилт хүссэн ч амжилт олоогүй юм. Луврын музейн дэд захирал Фрэнсис […]

  • Украинд зориулан 4 тэрбум долларын зэвсэг худалдаж авна

    БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. Украины дайныг зогсоох хэлэлцээ үргэлжилж буй энэ үед НАТО-гийн орнууд Украинд зориулан АНУ-аас нэмж зэвсэг техник худалдан авахаа зарлалаа. Умард Атлантын эвслийн орнуудын гуравны хоёр нь нийт 4 тэрбум гаруй ам.долларыг зэвсэг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж байгааг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте лхагва гарагт Брюссельд болсон Гадаад […]

  • Шри Ланкад онцгой байдал зарлажээ

    КОЛОМБО, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /BBC/. Шри Ланк улс сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хамгийн сүйтгэлт байгалийн гамшигтай нүүр тулж байгаа энэ үед үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний ​​тоо 330-аас давжээ. Түүнчлэн 200 гаруй хүн сураггүй болж, 20 мянга орчим байшин барилга эвдрэн сүйдэж, 108 мянган хүнийг түр хоргодох байранд шилжүүлсэн тухай Байгалийн гамшгийн уршгийг […]

  • Хонконгийн галд орон нутгийнхан бухимдаж буй нь Бээжингийн санааг зовоож байна

    Хонконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд гарсан гал нь хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хэмээн олон нийт бухимдаад байгаа юм. Тэгвэл Бээжин ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл хийхдээ уг гамшгийг ашиглан хотыг үймүүлэх оролдлого хийхгүй байхыг анхаарууллаа. Ослын улмаас 128 хүн амь үрэгдэж, 150 орчим хүн сураггүй болсон. Бухимдсан хэсэг иргэд засгийн газарт хариуцлага тооцох, авлигын […]

  • Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав

    ОХУ-ын анхны хиймэл оюун ухаант хүн дүрст роботыг арваннэгдүгээр сарын 10-нд Москва хотноо болсон технологийн арга хэмжээний үеэр албан ёсоор танилцууллаа. Гэвч энэ үеэр “Aidol” нэртэй тус робот тайзан дээр тэнцвэрээ алдан унаж, шуугиан дэгдээв. Ажилтнууд роботыг засахыг оролдохын зэрэгцээ олны нүднээс яаран холдуулжээ. Робот тэнцвэр алдаж унасан нь тохируулгын алдаанаас болсон гэж робот хөгжүүлэлтийн […]

  • Японы Ерөнхий сайдын Тайванийн талаар хийсэн мэдэгдэл Хятадын уурыг хүргэлээ

    Өнгөрсөн долоо хоногт Хятад, Японы хооронд маргаан гарчээ. Энэ бүхний эхлэл нь Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичи “Хятад улс Тайвань руу халдвал Япон өөрийн “Өөрийгөө хамгаалах хүчин”-ийг дайчлан хариу арга хэмжээ авч магадгүй” гэж хэлснээс үүдэлтэй аж. Үүнээс хойш хоёр улсын Гадаад хэргийн яамд харилцан эсэргүүцэл илэрхийлж, зарим хэвлэлийн мэдээлснээр Хятадын нэг дипломатч Такаичид […]

  • 30 гаруй жилийн дараа…

    Цөмийн зэвсэг, түүнийг турших гэх үг дуулдаад байх болжээ. “Бусад улсууд туршилт хийгээд байхаар нь тэдэнтэй эн тэнцүүхнээр цөмийн зэвсэг туршиж эхлэхийг би Батлан хамгаалах яам (Пентагон)-ндаа үүрэг болголоо. Энэ ажил даруй эхэлнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын 30-ны шөнө нийгмийн сүлжээнд бичив. Энэ нь Ази тивийн улсуудаар аялж, айлчилж явахдаа БНХАУ-ын дарга […]

  • Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ

    Өнгөрөгч баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрч, 135 хүн сураггүй болоод байна. Филиппинд их хэмжээний хохирол учруулсан “Калмаеги” хар салхи Вьетнамын төв хэсэгт хүрээд байна. Одоогоор салхины эрч 149 км/ц хурдтай байгаа бөгөөд долоон муж, олон хот сууринд үер […]

  • Ардчилал “гацах” нь Америкт хэвийн үзэгдэл болж байна

    АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогссон өдрийн тоо нь шинэ дээд амжилт тогтоож байна. Өнгөц харахад энэ нь Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын талаарх маргаанаас үүдэлтэй мэт боловч бодит байдал дээрээ хоёр нам үйл ажиллагааг зогсоох явдлыг өөрсдийн улс төрийн тооцоог урагшлуулахад ашиглаж байгаа гэхэд болно. Өөрөөр хэлбэл […]

  • Д.Алтансүх жүдо бөхийн ахмадын ДАШТ-ий хошой медальтан боллоо

    Францын нийслэл Парис хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож байна. 66 орны 2400 гаруй жүдоч өрсөлдөж байгаа тус тэмцээний эхний өдөр Монголын баг таван хүрэл медаль медаль хүртэж, багийн дүнгээр 14 дүгээр байрт жагсаж эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) […]

  • “Nvidia” хамгийн анхны таван их наяд ам.долларын үнэлгээтэй хиймэл оюуны компани боллоо

    АНУ-ын Калифорни мужийн Санта-Клара хотод төвтэй, хиймэл оюуны чип үйлдвэрлэлээрээалдартай “Nvidia” дэлхийн хамгийн анхны таван их наяд ам.долларын үнэлгээтэй компани болж, хоёр жилийн өмнөх үзүүлэлтээтав дахин нугалсан байна. “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ, хувьцаа ийнхүү өсөхөд “Open AI”, “Nokia”, “Oracle”, “Eli Lilly” зэрэг компанитай хамтран ажилласан нь ихээхэн нөлөөлснийг санхүүгийн шинжээчид онцолсон. Түүнчлэн хиймэл оюуны салбарт […]

  • Их Британийн Донкастер хотоос Лондоныг чиглэсэн галт тэргэнд хутгатай этгээд халдлага үйлджээ

    Өнгөрсөн бямба гаргийн орой Их Британийн бүрэлдэхүүн Английн Донкастер хотоос нийслэл Лондон хотын чиглэлд хөдөлсөн галт тэргэнд хутгатай этгээд халдлага үйлдлээ. Уг халдлагын үеэр 11 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдээд байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тав нь хөнгөнөөр бэртсэн бөгөөд эмнэлгээс гарчээ. Хэдийгээр халдлагын үеэр хүний амь нас эрсдээгүй боловч нэг хүн амь насанд халтай шарх авч, […]

  • Бразилын цагдаа нар 100 гаруй хүнийг хөнөөжээ

    РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2025 оны аравдугаар сарын 30 /DW/. Хар тамхины мафийнхны эсрэг Бразилын цагдаа нарын явуулсан тусгай ажиллагааны явцад 100 гаруй хүн амиа алдсан нь тус улсын түүхэн дэх хамгийн их цус урсгасан ажиллагаа байлаа. Эрх баригчдын мэдэгдсэнээр 119 хүн амиа алдсан бол өмгөөлөгчдийн үзэж байгаагаар, энэ тоо 130-аас давжээ. 2500 гаруй цагдаагийн ажилтнууд оролцсон уг ажиллагааг […]