H7N9 шувууны томууны халдварыг үл ойшоож болохгүй

53154_103298Дэлхийн анагаах ухаанд нэр нөлөө бүхий “Нью Ингланд анагаах ухааны сэтгүүл”-ийн веб сайтад 12-ны өдөр Хятадын эрдэмтдийн сүүлийн үед бичсэн “Хүнээр халдварладаг H7N9 шувууны томууны бактери” гэсэн судалгааны бүтээлийг нийтэлжээ. Шинэ H7N9 шувууны томууны бактерийн халдварыг дорд үнэлж болохгүй гэж тус өгүүлэлд илэрхийлжээ.

Өгүүллийг Хятадын Өвчин эмгэгээс сэргийлэх төв болон Шанхай, Аньхуй зэрэг газрын холбогдох мэргэжилтнүүд хамтран бичсэн байна. Шинээр гарч ирсэн H7N9 шувууны томууны халдварт бактери хэзээ, хаана, яаж үүссэнийг тодруулсан шинжлэх ухааны баримт нотолгоо одоохондоо үгүй байна. Тус бактерийн халдвар авагсдын нас баралтын норм өндөр байгаа тул сэргийлэн хамгаалах арга хэмжээгээ эрчимжүүлэхийн зэрэгцээ тусгай зориулсан вакцин, эсэргүүцэх эм бэлдмэлийн судалгаагаа түргэтгэх хэрэгтэй байна. Халдварт томууны бактери маш амархан хувьсах учраас бактерийн өөрчлөлтийг нягт анхаарч, ялангуяа хүнээр дамжин халдварлах эсэхийг хянамгай шинжих нь хамгийн чухал болоод байна гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

Тус өгүүлэл нийтлэгдсэн нь шинээр дэлгэрч буй халдварт өвчин эмгэг ба халдварын байдлыг Хятадын засгийн газар нээлттэй, илэн далангүй, цаг алдалгүй олон нийтэд мэдээлж, түүнчлэн шинжилгээний арга, бактерийн онцлог зэрэг мэдээллийг цаг даруйд нь дэлхий нийттэй хуваалцаж, шинэ өвчин эмгэгийг дэлхий нийтээрээ сэргийлэн сэрэмжлэхэд цаг хэмнэж буйг харууллаа.

\У.\ CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих