“Оюун”-тангаас залхсан ИЗНН-ынхан дахин нэг нам байгуулна

57e8c9768a08dc8coriginalӨнөөдөр ИЗНН-ын дэд дарга Бат-Ялалт болон бусад холбогдох хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Иргэний зориг – Ногоон намын талаар нам дотор бугшсан асуудлыг олон нийтэд баримттайгаар дэлгэн тавих тухайгаа мэдэгдсэн нь байнгын л төрхөмдөө буцах хүүхэн шиг салж нийлэх асуудал сонгууль дөхөхөөр нам дотор нь гардагийн үлгэрийг нь санагдуулмаар ч юм шиг.

Зориг агсаны нэрийг нилээн олон жил худалдаж идэн хэдэнтээ Их хуралд заларсан Оюун сайдтай “хуримласан” бүхэн нэгэн цагт салдаг нь хэдүйнээ дасал болчихож дээ. Хэдхэн хоногийн өмнө намын дэд даргын суудлаас татгалзаж буйгаа мэдэгдсэн Х.Бат-Ялалтын хэлснээр Оюун сайд болонгуутаа намын ажлыг АН-тай хамтран хийж эхэлсэн төдийгүй, намын хурал болохоор л ИЗНН-ын гишүүдийг Байгал орчны яаманд ажилд авахаа зарладаг гэнэ.

Энэ нь ч биелэлээ олж одоогийн байдлаар ИЗНН-ын 30 гаруй гишүүн БОЯ-нд ажилтай болсон аж. Харин өөрөө цэвэр үлдэх тактикаа аль хэдүйнээ боловсруулсан Оюун сайд халагдсан 30 хүнийг зүгээр нэг орхиогүй гэнэ.

Нэг намын дарга нэг яамны сайд болохоороо баахан хүн ажлаас халдаг, оронд нь өөрийн хүнийг ажилд томилодог явдал нөгөө хамгийн цэвэрхэн улстөрч гэгддэг Оюун гишүүнийг тойрсонгүй бололтой.  Ёстой л сайн хүний нэрийг арав худалдаж иднэ гэдгийн үлгэрээр ахынхаа нэрээр улстөр хийсэн Оюун гишүүн хүртэл ийм алхам хийж байгаа юм чинь бусад нь арга ч үгүй юм байх даа.  Мөн нэгэн зүйлийг дурдахад Х.Бат-Ялалт тэргүүтэй нөхөд намдаа жигүүр байгуулаад шинэчилэх талаар ярьж байгаа ч сайхан хүүхний юунд нь ч гэдэг билээ түүний үлгэр болж уусчихгүй ингэж мэдэгдэж байгаа нь сайшаалтай ч намд бугшсан идээ бээрийг бүрэн хагалахад эрх мэдэл ар татаас нь хүрэх болов уу гэсэн асуулт урган гарч ирнэ. Харин хэвлэлээр зарладаг шигээ ажил хийвэл болох л байх. Гагцхүү сонгууль дөхөхөөр хийдэг Пи-Ар байж золигтох вий.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих