Дорнодын Засаг даргыг батламжлахыг шаардлаа

бадамсүрэн6666868689Дорнод аймгийн ИТХ-ын хурал 2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Улмаар түүнийг батламжлуулахаар Ерөнхий сайдад санал болгосон билээ. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг батламжлахаас татгалзсан. Ингээд өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн ИТХ ээлжит бус хурлаа хуралдуулж, М.Бадамсүрэнгийн нэрийг дахин дэвшүүлсэн тогтоол гаргаж Ерөнхий сайдад илгээсэн ч, өнөөдрийг хүртэл батламжлаагүй байгаа юм.

Тиймээс М.Бадамсүрэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүх энэ сарын 08-ны өдөр түүний гомдлыг авч хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4-т заасан үүргээ биелүүлээгүй байна” гэж үзжээ. Ингээд М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, Засаг даргыг томилох даалгаврыг гаргажээ. Иймд шүүхийн шийдвэрийг даруй биелүүлж, Засаг даргаар М.Бадамсүрэнг томилсон шийдвэр гаргахыг МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхий сайдаас шаардаж, албан бичиг илгээсэн байна.

Х.Түвшин INET


URL:

Сэтгэгдэл бичих