Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний баг хуралд оролцох бүтээлүүдийг бүртгэж байна

527-1365570455middleОюутны ширээнээс ололт амжилтын гараагаа эхэлж, эдийн засгийн хурдацтай хөгжлийг бүтээгч эрдэм оюунтай иргэдийг дэмждэг Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Үе үеийн шилдэгоюутан залуусын оюуны оргил болсон энэхүү нэр хүндтэй эрдэм шинжилгээний бага хуралд өнгөрсөн хугацаанд 700 орчим оюутан өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлээрээ оролцсон тоо байна.
Банк санхүү, бизнес эдийн засаг, мэдээллийн технологи зэрэг мэргэжлээр суралцдаг оюуны хөдөлмөр, бүтээлч ажлаа танилцуулах хүсэлтэй оюутан залуус бүрийн өмнө нээлттэй байдаг энэхүү бага хуралд оролцох бүтээлүүдийг 4-р сарын 19-ний өдрийг хүртэл Голомт банкны төв байранд биеэр авчрахаас гадна цахим хэлбэрээр өгөх боломжтой.
Оюутнууд маань шалгарсан бүтээлээ ирэх 5-р сарын 1-ний өдөр Монгол банкны хурлын танхимд зохиогдох“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2013” дээр танилцуулж илтгэл тавина.
Эдгээр бүтээлийг уламжлал ёсоороо салбартаа тэргүүлэгч эрдэмтэн мэргэжилтнүүд шударгаар шүүн шалгаруулна. Мөн энэ удаагийн бага хуралд Монголын урдаа барьдаг томоохон ажил олгогч компани, бизнесийн байгууллагуудын төлөөлөгчдид хүрэлцэн ирж, шилдэг оюутан залуус, ирээдүйн чадварлаг боловсон хүчнүүдийг үзэж сонирхох юм.
Эрхэм оюунтан та Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2013”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
ch_chinzorig@golomtbank.com эсвэл70117676 /1667/дугаарын утсаар холбоо бариарай.
Танд амжилт хүсье!

URL:

Сэтгэгдэл бичих