Монгол улсын дараагийн Ерөнхий сайд Х.Баттулга

2396_3539Зүв зүгээр сууж байгаад зүүнд хатгуулсан юм шиг МАН “Ерөнхий сайдтай хариуцлага тооцно” хэмээн мэдээлэл хийнэ гэж огт байхгүй билээ. Тэгвэл энэ бүхний ард ямар нэгэн нууц тохироо сэм хуйвалдаан далд гар барилт явж байхыг судлаачид огт эргэлзэхгүй байна.

Мэдээж Н.Алтанхуяг их олон хууль зөрчин ёс зүйн болон эрх зүйн олон алдаа дутагдал гаргаад байгаа бөгөөд үүнийг дараалуулан бичвэл :

1. Үндсэн хууль зөрчин Аймаг бүрт засаг даргын түр орлон гүйцэтгэгч гэдэг дарга томилсон нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон

2. Хүний эрхийг зөрчсөн үйл явдал олон дахин гарч улс төрийн хэлмэгдүүлэлт гаарч хүн амьдаараа шоронд шатсан

3. ОХУ БНХАУ -ын төрийн тэргүүнүүд уулзаж байхад “Тэнд хоёр хүн уулзаа л биз бидэнд ямар хамаа байна” хэмээн томоохон алдаа гаргасан

4. Ямар ч тооцоо судалгаагүй, төсөв төлвөлгөөгүй ихээхэн хэмжээний өрийн бичиг гарган түүнийгээ эзэн Чингис хааны нэрээр нэрлэж ямар ч үр бүтээлгүй асар их хэмжээний хүү төлж байгаа

5. Төмөр замын болон томоохон төсөлүүд огт хөдөлгөөгүй зогссон

6. Төрийн албыг төрлийн алба болгосон

7. Үнийн өсөлт зах замбараагаа алдаж цалин тэтгэвэр огт нэмэгдээгүй

8. УИХ-ын гишүүдийн тавьсан асуулт шаардлагад цаг тухайд нь арга хэмжээ авдаггүй

гэх мэт үй олон шалтаг шалтгаанууд Н.Алтанхуягийг тойрч эргэлдэж байгаа бөгөөд эхнээсээ Шинэчлэлийн хэмээх засгийн газрыг эсэргүүцэж байсан “МҮДН фракц”, оногдсон хувиа голж, төмөр зам их бүтээн байгуулалтуудыг таг зогсоосонд ихээхэн дургуйцсэн “МоАХ-ын фракц” гэх мэт үй олон гомдогсдын бригад, засагт шүүмжлэлттэй ханддаг УИХ-ын гишүүдийн “аманд орсон шар тос” болоод байна. Хэрвээ Н.Алтанхуяг огцрох аваас дараагийн Ерөнхий сайд нь мэдээж Халтмаагийн хүү Баттулга байх  магадлал өндөр байна.


URL:

Сэтгэгдэл бичих