Индонезийн парламентын гишүүн порно кино үзээд албан тушаалаа өглөө.

Индонезийн парламентын гишүүн Арифинто хуралдааны үеэр порно кино үзэж байгаа зураг нь хэвлэлд нийтлэгдсэний дараа суудлаа орхихоос өөр аргагүй болжээ.Тэрээр тухайн үед порно кино үзээгүй хэмээн тайлбар хийсэн ч сүүлдээ хэргээ хүлээж өөрийнх нь гаргасан үйлдэл бусад гишүүдэд том сургамж болог, улс төрийн намын тэргүүн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гээд албан тушаалаасаа огцорч байгаа мэдэгдсэн байна. Порно кино үзсэн гэгдээд байгаа Арифинто нь Индонезийн парламентын доод танхимд Шударга ёс, ариун үйлийн намыг төлөөлөн суудаг бөгөөд тухайн үед зөөврийн компьютер дээрээ эротик кино үзэж байгаад баригджээ.Түүний iPad дээр порно сайт руу орж бичлэг үзэж байгааг харуулсан гэрэл зураг өнгөрсөн баасан гаригт тус улсын хэд хэдэн хэвлэлээр гарсан байна.Ийнхүү ажлын үеэр зохимжгүй кино үзэж байсныхаа төлөө ард түмний шүүмжлэлтэй тулгарсан гишүүн тус киног цахим хаягаар нь ирсэн байсан тул нээж үзэж байгаад дуранд өртсөн хэмээн эхэндээ тайлбарлаж байсан юм.Арифинто уг хэрэг нь намын нөхдийн нэр хvндийг унагаасанд хvлцэл өчиж, хийсэн vйлдлийнхээ төлөө хариуцлага хvлээхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн огцорчээ.Мөн болсон явдал Индонезын бусад улс төрчдөд энэ нь том сургамж болно гэдэгт найдаж байгаагаа онцолжээ.Ер нь энэ төрлийн адал явдал тус улсад анх удаа гарч байгаа биш юм.Өмнө нь өнгөрсөн оны 8 сард Индонезийн парламентын танхим дахь санал хураалтын дэлгэцэнд 15 минутын турш порно кино цацагдсан тохиолдол бас гарсан удаатай.Тухайн vед болсон явдлыг хакерчуудын халдлагад өртсөнөөс vvдэлтэй хэмээн тайлбар хийж байсан билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих