Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулахыг дэмжив

big_demТөрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-ны өдөр явуулах тухай СЕХ-ны саналыг дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана” гэж заасан. Үүнээс үзвэл цаад талын хугацаа нь дөрөвдүгээр сарын 22 гэхэд товыг зарласан байх ёстой болж байгаа юм. Харин “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэсэн заалтыг үндэслэн СЕХ дээрх өдрийг товлох санал оруулжээ.

Мөн тус байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Дахин санал хураалтын зардал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Ш.Чимэг

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих