Н.Алтанхуяг ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр хоёр ах дүү юу?

tegsheeЕрөнхий сайд Н.Алтанхуяг уран олборлохгүй ч “шар нунтаг” олборлоно хэмээн ярьж байгаа ч Францын “Арева” компани хайгуул хийж байгаа нь ямар учиртайг огт тайлбарладаггүй.

Харин Цөмийн энергийн газрын даргаар өөрийн хүн гэгдэх Н.Тэгшбаярыг зүтгүүлсээр байгаад томилуулсан гэдэг. Шинэхэн дарга Н.Тэгшбаяр уранд маш их хайртай хүн бололтой. “Монголд автомашины ослоор жилд 1000 хүн нас бардаг. АЦС-ын ослоор 10-аадхан л хүн шууд үхдэг ш дээ.

АЦС аюулгүй байгаа биз дээ …” гэх маягийн үгсийг ТВ5-ийн “Ажлын дараа” нэвтрүүлэгт орохдоо ярьжээ. Н.Тэгшбаяр Увс нутгийн хүн бөгөөд “Босоо загал” компанийн захирлаар ажиллаж байсан Норов овогтой аж. Тийм учраас зарим хүмүүс түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ах дүү хэмээн андуурах тохиолдол ч байдаг гэнэ. Нээрээ ах дүү юм болов уу?

 

http://eorbus.mn/?p=2502


URL:

Сэтгэгдэл бичих