Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмнээ даатгах гэж Бурхан Халдун руу явжээ

527-1365471863aМонгол улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг  4 сарын 6-ны бямба гаригт Бурханхалдун ууланд очихоор хийхээр явсан ч  төөрч, өчигдөр улсын мэдэлд байдаг гурван нисдэг тэргийг хөлөглөн Улаанбаатар хотод ирсэн билээ. Тэрээр уг нь Ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй  байсан боловч цаг агаар муу байсны улмаас мананд төөрсөн юм.
Улмаар Ерөнхий сайд, түүний багийг хайх шуурхай эрлийн баг томилогдон ажиллаж  байршлыг нь тогтоосон.

Ерөнхий сайд, түүний багийг эрж хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, Ерөнхий сайдын эхнэр, хүү болон ЗГХЭГ-ийн дарга, сайд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, МШХХТГ-ын дарга Ц.Жадамба, Н.Алтанхуягийн эхнэрийн хамаатнуудыг нийслэл Улаанбаатар руу нисдэг тэргээр авчирсан юм.
Азаар зарим хүмүүсийн хуруу, хацар хөлдсөнийг эс тооцвол тэдний биеийн байдал сайн байгаа аж.

Ууланд зугаалахаар яваад төөрсөн Ерөнхий сайдыг хайх ажиллагаанд улсын төсвийн 90 сая орчим төгрөгийг зарцуулсан тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Харин  нисдэг тэргэнд олон арван сая төгрөг зарлагадаж, Монгол улсын гүйцэтгэх засаглалын бүтэн өдрийн ажил “хийдүүлсэн” Ерөнхий сайд үүндээ огт санаа зовохгүй байгаа бололтой “Би шүтээн ууландаа авирдаггүй, харин хүндэтгэл үзүүлдэг. Энэ удаа Ерөнхий сайдын хувьд олон түмнээ даатгаж мөргөсөн. Монголчууд улам их хийморьтой явна.” хэмээн өгүүлжээ.

Э.Мягмар

СОНИН МН


URL:

Сэтгэгдэл бичих