Нутгийн хошин яриануудаас

054ghffgdДундговь нутагт юм болов уу даа. Нэгэн айхтар бэлэн сэцэн үг хэлтэй авгай байж дээ. Тэр цагт аймгийн Цэргийн хэлтсийн дарга Шар Ядмаа гэдэг хүн байж… Авгайтай нэг довны хүмүүс юм гэнэ. Нэг намар өнөөх авгайн ганц хүүг цэрэгт татаж л дээ. Авгай нэг довын нөгөөх Шар Ядмаатай зарга хийж ээ. Ингэхдээ ийн ярьсан байна.

Дэлхийн нараар шаруулж,

Дэрсний оёороор хатгуулан байж олж авсан ганц хүүгээ

Дэлдэн Ядмаад дээрүүлхүүлэхгүй ээ хө,

Ямар та нар шиг

 

Пүрштэй орон дээр памбалзаж,

Пүүдэртэй нүүрээр үнгэлдэж байж олж авсан биш…

Ингэж заргалдсаар байгаад хүүгээ цэргээс мулталж авчээ.

Бас нэг хүүхэнтэй юм байж. Тэр хүүхэн нь дөч гарсан ч нөхөрт очдоггүй ээ. Нэг жалгын найз самган нь өнөөх авгайтай буу халж байна гэнэ.

“Танай Хандаа хүнд очдоггүй ээ, ???” гэсэнд

“Үгүй хө, Бидний залууд

Гэрээ цэвэрлээд

Гэзгээ самнаад сууж байхад

Хүргэн гэдэг чинь өөрөө

Хүрээд ирдэг л байж,

Одоо цагт

Оодон банзал өмсөж

Орой үдшийн цагаар

Олны газраар тэнээд ч

Олдохуйяа бэрх эрдэнэ болчихжээ, Хүргэн гэдэг чинь” гэжээ.

“Үгүй хө, энэ Соосог Бамбартай хүүхнээ суулгачихаач” гэсэнд

“Яршиг цаашаа. Соосог Бамбар Баян Балдаагийнд хүргэн орохдоо

Едрын мод шиг л юм орсон, хөөгдөөд гарахдаа

Ёлкын мод шиг л юм гарсан даг. ” гэжээ.

Бас Увс хавьд юм уу даа, нэг хэл ам нь гүйцэгддэггүй авгай байжээ. Түүнийг нэг сайн чадах санаатай бас ч гэж хоосонгүй нэг жолооч очжээ. Тэгээд ороод сууж байтал авгай галаа асаах гээд тонгойгоод үлээж байтлаа унгаж орхиж гэнэ. Энэ завшааныг ашиглах гэсэн мань жолооч босож, ард нь очоод

“Аан, юу гэнэ ээ?” гэсэнд

“Урдуур гарахдаа уруул амтай учраа олоогүй байж

Хойгуур гарахдаа хошного бөгстэй хэл амаа олно гэж юу байсан юм, холд хө” гэж амыг нь таглажээ.

Тэмдэглэсэн

Б.Номин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих