Ясукүни сүмд мөргөл хийхээр байгааг шүүмжлэв

image282525sХОУР-ийн мэдээ: Японы ерөнхий сайд Абе Шинзо 4-р сарын сүүлчээр Ясукүни сүмд тахилга өргөж, мөн энэ оны намар уг сүмд мөргөл үйлдэнэ гэсэн мэдээнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 29-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Японы тал түүхийн алдаагаа шударгаар хүлээн, ирээдүйгээ харах нь зөв юм. Японы тал бодит ажиллагаагаар олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг олохыг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Ясукүни сүмийн асуудал бол Япон өөрийн колонийн дайн явуулсан буруугаа үнэнчээр ухаарч байгаа эсэх болон Хятад зэрэг дарлагдсан улс орны иргэдийн сэтгэлийг хүндэтгэх эсэхтэй холбогдож байна. Японы тал өнөөгийн өндөрлөгөөс түүхийн алдаагаа бүрэн ухаарч, өөрийн үйлдлээр олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг олох хэрэгтэй юм гэжээ.

/Дүүрэн/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих